Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аялал” сугалаат аяныг 2024 оноос эхлэн хэрэгжүүлж, 20 азтаныг Хонк Конгийн Disneyland аялах хос эрхээр, 10 азтаныг Ойрх Дорнодын нутгаар аялах Cruise аяллын хос эрхээр урамшуулжээ.Харин энэ удаагийн “Хадгаламжтай аялал” сугалаат аяны хүрээнд 6 сараас дээш хугацаатай, төгрөгийн хадгаламждаа 100,000₮-өөс дээш дүнгээр орлого нэмсэн бүх харилцагчдад сугалааны эрх олгож байгаа бөгөөд нийт сугалаатай харилцагчдаас Ази тивийн орноор хосоороо аялах 30
азтаныг тодруулахаар төлөвлөөд байна.
Аяны 1-р ээлжийн азтануудыг 2025.07.08-ны өдөр Golomt Bank болон Gogo.mn фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулж, БНСУ-ын Жэжү арал руу аялах хос эрхээр урамшууллаа. Эхний тохиролд 2025.05.01-2025.06.30-ны хооронд хадгаламждаа орлого хийж, сугалаа үүссэн нийт 93 мянга гаруй харилцагчдыг хамруулсан юм.

“Хадгаламжтай аялал” сугалаат аян нь энэ оныг дуустал хэрэгжих бөгөөд үргэлжлүүлэн 20 азтаныг Тайланд, Вьетнам улс руу хосоороо аялах эрхээр урамшуулах тул харилцагч та бүхэн санхүүгийн дархлаагаа нэмэгдүүлж, хуримтлал үүсгэн сугалаат аянд идэвхтэй хамрагдаарай. Ирээдүйдээ зориулан хуримтлал үүсгээд азтан болсон нийт харилцагчдадаа баяр хүргэе.

“Таны хуримтлал таны аяллын хөтөч”

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан