Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
“Хүнс хангамж төв” компанийг татан буулгах хүсэлтийг хүргүүлжээ
Цэцэрлэгийн хүүхэд өдөрт 170 гр махны орцтой хоол тэжээл идэх ёстой байдаг аж. Энэ бол стандарт. Гэтэл өнөөдөр монголын ирээдүй болсон хүүхэд багачууд маань цэцэрлэгт хоногт дөнгөж 40 гр махны орцтой хоол идэж байгаа аж. Энэ нь хоол тэжээлийн дутагдалд ороход хүргэж байгаа нэг гол хүчин зүйл. 2007 онд БСШУ-ны сайдын баталсан тогтоолоор цэцэрлэгийн хүүхэд 1100 төгрөгийн хоол тэжээл хэрэглэх ёстой гэж баталжээ. Энэ мөнгө төдийлэн хангаллтай биш. Ийм байтал нийслэлийн цэцэрлэгүүдэд хоол тэжээл нийлүүлдэг нийслэлийн өмчит компаниуд бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс өндөрөөр нийлүүлж байсан нь тогтоогджээ. Нийслэлийн төвийн есөн дүүргийн цэцэрлэгүүдэд “Багачууд хүнс”, “Өсвөр үе хүнс”, “Асгат”, “Хүнс хангамж төв” компани хүнс нийлүүлдэг байсан аж. Үүнээс Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдэд хоол тэжээлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг “Хүнс хангамж төв” компани нь бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс 10-27 хувийн өндөр үнээр нийлүүлж байж. Тухайлбал, хонины мах зах зээлд 5600 төгрөг байхад тус компани хонины махыг 7000 төгрөгөө, будааг мөн зах зээлийн үнээс 300-600 төгрөгийн үнэтэй нийлүүлж байсан байна.  Тиймээс энэ байгууллагыг татан буулгах саналыг НИТХ-ын дарга Д.Баттулгад хүргүүлсэн байна.
Мөн дээрх компаниуд нь анх байгуулагдахдаа Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн нь шалгалтын үеэр тогтоогдсон гэдгийг ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлсэн юм.

Г.ДАВАА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан