Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
"Саньяа 2026" Азийн VI элсний наадамд оролцох урилгыг МҮОХ-нд ирүүллээ

БНХАУ-ын Хайнан мужийн Саньяа хотноо Азийн VI элсний наадмыг 2026 оны дөрөвдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд 14 спортын 15 дэд төрөлд зохион байгуулахаар шийдвэрлэж нийт 63 багц медалийн төлөө АОЗ-ийн гишүүн 45 ҮОХ-ны баг тамирчид өрсөлдөх боллоо.Азийн олимпын зөвлөлийн ивээл дор 2 жил тутамд зохион байгуулагддаг энэхүү наадам нь анх 2008 онд Индонезийн Бали аралд анх удаа зохион байгуулагдаж улмаар Оман (2010), БНХАУ-ын Хайнан (2012), Тайландын Пукет (2014), Вьетнамын Дананг (2016) хотуудад тус тус болсон юм.Цар тахал болон тодорхой шалтгааны улмаас 10 жил завсарласан энэхүү наадам цар хүрээгээ улам тэлж 2026 онд Саньяа хотод зохион байгуулагдахаар боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан