Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “AI for Women 100×100” хөтөлбөрийн нээлт боллоо

Дижитал шилжилтээр салбартаа тэргүүлэгч Голомт банкнийгмийн хариуцлагын хүрээнд AI Academy Asia-тай  хамтран ажиллаж байна. Тодруулбал AI Academy Asia-ийн санаачлан хэрэгжүүлж буй сурагч  охид, эмэгтэй багш нарыг мэргэшүүлэх зорилготой “AI for Women 100×100” хөтөлбөрийг Голомт банк ивээн тэтгэж байгаа бөгөөд уг хөтөлбөрийн нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд Голомт банкны Гүйцэтгэх захирал А.Одонбаатар, Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг болон AI Academy Asia компанийн Үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Б.Болор-Эрдэнэ тэргүүтэй зочид төлөөллүүд оролцсон бөгөөд биет болон онлайн хэлбэрээр багш, сурагчид оролцсон юм.  

“AI for Women 100×100”  хөтөлбөрийн зорилго нь:  

  • Эмэгтэйчүүдийн технологийн салбар дахь оролцоог нэмэгдүүлэх, 
  • Жендерийн тэгш бус байдлыг бууруулах, 
  • Монгол орны алслагдсан аймаг сумдад амьдарч буй охид, эмэгтэй багш нарыг хиймэл оюуны хурдацтай хөгжлөөс хоцроохгүйн тулд тэдэнд тэгш боловсролыг олгох, технологийн салбарт манлайлагч болгоход чиглэж буй юм.  

Тус хөтөлбөрийн бүртгэл есдүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн бөгөөд нийт 2000 гаруй оролцогч бүртгүүлж, оролцогчдын 44% нь орон нутгаас, 56% нь нийслэлээс шалгарсан ба 100 багш болон 100 эмэгтэй сурагч сонгогджээ. Эдгээр сонгогчдын тухайд ахлах ангийн 13-18 насны сурагч охид, мөн математик, мэдээллийн технологи, гадаад хэл, байгалийн болон нийгмийн ухааны чиглэлээр мэргэшсэн багш нар байна.  

“AI for Women 100×100” хөтөлбөр есөн долоо хоног үргэлжлэх бөгөөд оролцогчид өөрсдийн хиймэл оюунд суурилсан “capstone” төслөө бүтээж, танилцуулснаар төгсөх юм. Түүнчлэн хөтөлбөр дууссаны дараа  төгсөгч охид  “AI Academy Asia”-ийн амжилттай хэрэгжүүлж буй төслүүдийн нэг “Girls Code” төсөлд нэгдэж, харин багш нар тус компанийн хамт олонтой цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжтой юм.  

Сайн сайхныг санхүүжүүлнэ

 

2 Сэтгэгдэл
Голомт банкны эзэн Баясгалангийн даалгавраар хар хувцастай хүмүүс 1990-ээд оны үед Ардын банкны ажилтнуудыг ажлын байран дээр нь буугаар сүрдүүлж, улмаар Голомт банк нь улсын Ардын банкыг авсан юм. Тухайн үед Ардчилсан нам Засгийн эрхэнд гарсан байсан учраас Баясгалан сагсуурсан бололтой.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан