Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
 Алтны үнэ унц нь 4000 ам доллар давлаа 

"Дээд түвшнээ эвдсэн алтны үнийн өсөлт 1970-аад оныг санагдуулж буй" АНУ-ын эдийн засгийн төлөв, Засгийн газар нь санхүүжилтгүй болсонтой холбоото болгоомжлол алтны үнийн шуургалсан өсөлтөд эрч нэмснээр түүхэнд анх удаа алтны спот ханш унц нь 4000 ам.долларын босго давлаа. Ердөө хоёр жилийн өмнө 2000 ам.доллароос доогуур үнээр арилжаалагдаж байса алтны үнэ энэ он гарсаар 50 хувиар өссөн нь энэ. Мөн энэ зуун гарснаас хойш хөрөнг оруулагчдад хүртээсэн өгөөж нь хувьцааны өгөөжийг ардаа орхиж байна. Геополитикийн зөрчил, дэлхийн худалдааны тодорхойгүй байдлаас үүдэн аюулгү хөрөнгө оруулалтын эрэлт нэмэгдсэн нь алтны үнийн өсөлтийн суурь хүчин зүйл болж буй. Түүнчлэн АНУ-ын Холбооны Нөөцийн банкны хараат бус байдал, төсвийн тогтвортой байдалд эрсдэл учирч болзошгүй нь сүүлийн саруудын өсөлтөд н томоохон дэмжлэг боллоо. 1970-аад оноос хойш алтны үнэ нэг жилд ингэж эрчтэй өсөж байсан удаа үгүй. Тухай жилүүдэд дэлхий даяар инфляц эрчимжиж, мөн АНУ ам.долларын ханшийг алтаа баталгаажуулах системээ дуусгавар болсноор шар металлын үнэ 15 дахин өсөж байлаа. “Bridgewater Associates”-ийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Рэй Далио “Ал өдгөө яах ч үгүй ам.доллароос илүү аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болсон хэмээгээд, дээд түвшнээ эвдсэн одоогийн өсөлт нь 1970-аад оныг санагдуулж буй мягмар гарагт Гринвичийн Эдийн засгийн форумд оролцохдоо онцолжээ. Алтны ханш ерөнхийдөө эдийн засаг болоод улс төрийн өргөн хүрээний тогтворгү байдлыг дагах хандлагатай байдаг.

Тухайлбал: дэлхийн санхүүгийн хямралын дара 1000 ам.долларын шугамыг сэтэлж байсан бол цар тахлын үеэр 2000 ам.долла давж, сүүлд энэ оны гуравдугаар сард Дональд Трампын засаг захиргаа тарифын төлөвлөгөөгөө зарласны дараа 3000 ам.доллар хүрч байлаа. Энэхүү “алтан үе”-д дэлхий даяар алт олборлогч компаниудын хувьцаа дагаад өсөж байгаагаас Монгол болон Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resourc Development”-ийн хувьцаа онцгойрч байна. Тус компанийн хувьцааны ханш ан удаагаа 10 канад доллароос дээгүүр түвшинд хаагдсан бөгөөд энэ ханша арилжааны сүүлийн зургаан өдөр хадгалжээ. Өнгөрсөн сард “Баян Хөндий” төслийн алтны олборлолтоо эхлүүлсэн тус компаний хувьцааны ханш энэ онд 200 гаруй хувийн өсөлттэй байгаа юм. Хэрэв ханш н одоогийн түвшнээсээ 20 гаруй хувиар өсөх тохиолдолд ханш нь 2007 онд хүрч байса бүх цаг үеийн дээд цэгтээ хүрэхээр байгаа аж. 2007 оны долоодугаар сард “Erden Resource Development”-ийн хувьцааны ханш өдрийн арилжааны явцад 12.3 кана доллар буюу бүх цаг үеийн дээд түвшиндээ хүрч байсан ч эргэн буурч, ес орчим кана долларт арилжааг өндөрлүүлж байв.

Эх сурюалж:Блүүмбэрг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан