Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
ШАТАХУУНЫ ХАНГАМЖТАЙ ХОЛБООТОЙ ИМПОРТЛОГЧ АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны хангамжтай холбоотой импортлогч аж ахуй нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр сайд Г.Дамдинням "Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны хангамжтай холбоотой үүсээд байгаа хүндрэлийг арилгах чиглэлээр импортлогч аж ахуй нэгжүүдтэйгээ нягт хамтран ажиллаж байна.

Бидний гол импортлогч орон ОХУ-ын дотоодын нөхцөл байдал хүнд байгаагаас нэмэлт импортын боломж тааруу байгаа юм.

Энэ хүрээнд бид орж ирж байгаа бүтээгдэхүүнийг аль болох оновчтой хуваарилах, нөөцийг бүрдүүлэх, тээврийн асуудлыг шуурхай шийдэх зэргээр ОХУ-ын талтай тасралтгүй хамтран ажиллаж байна.

Манай улс түлш шатахууны хувьд 100 хувь хөрш орнуудаас импортолдог. Хөрш орнуудын дотоод нөхцөл байдлаас шалтгаалан манай дотоод хангалтад өөрчлөлт ордог.

АИ-92 автобензиний 10 дугаар сарын ОХУ-аас авах импортын захиалга өмнөх жилүүдийнхээс багагүй хэмжээнд хийгдсэн, БНХАУ-аас өмнөхөөс илүү хэмжээтэй захиалж татан авалт хийж байгаа ч хүндрэлтэй байдал бүр мөсөн арилахгүй байна.

Жил ирэх бүр хэрэглээ нэмэгдэж байгаа нь нөөц бүрдүүлэх сав багатай манай улсын хэрэглээнд жил бүр дарамт үүсгээд байдаг.

Мөн АҮЭБ-ийн яам болон ААН-үүдээс хамтран байгуулсан ажлын хэсэг БНХАУ-ын экспортлогч компанитай уулзахаар боллоо.

Евро-5 стандартын АИ-92 автобензинийг БНХАУ-аас авах хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх чиглэлээр хэлцлүүдийг хийж байна. Нэмэлтээр авах боломжтой боллоо.

Энэ асуудлаар цаг алдалгүй Хятадын талтай тохироод нийлүүлэлтээ хийнэ. Ард иргэд маань импортоос бүрэн хамааралтай байгаа нөхцөл байдлыг ойлгож нөхцөл байдлыг хамтдаа тайвнаар даван гарахыг хүсье" хэмээн мэдэгдлээ.

1 Сэтгэгдэл
HIRE THE HACK ANGELS // A CERTIFIED CRYPTOCURRENCY RECOVERY EXPERT A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. I lost £730,000 to a fraudulent cryptocurrency investment broker. I was scammed multiple times by individuals who promised to recover my lost funds but only added to my distress. I was devastated. I reached a point where I was unsure if there was any hope left. It was then that I confided in a close friend who noticed my struggle and offered to help. He introduced me to a crypto recovery group known as THE HACK ANGELS RECOVERY EXPERT. The expert team worked tirelessly to trace and retrieve my funds, they focused on helping individuals and businesses recover their lost or stolen assets. The team's expertise in utilizing cutting-edge technology and industry knowledge to track and locate stolen assets, if you are a victim and need your funds returned, use any of the details below: WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com They helped me regain my peace of mind in addition to returning my cryptocurrency back to my wallet.
Хамгийн их уншсан