Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Мега төслүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, үүрэг чиглэл өглөө

Нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй мега төслүүдийн гүйцэтгэл, тулгамдаж буй асуудлыг долоо хоног бүрийн пүрэв гарагт хэлэлцдэг.

Ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай хурлыг удирдан, төслүүдийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн холбогдох албаны хүмүүст үүрэг чиглэл өглөө.

Нийслэлийн хэмжээнд 20 гаруй томоохон төсөл хэрэгжүүлэхээс одоогийн байдлаар 19 төслийг үе шаттайгаар эхлүүлэн, тендэрийг зарлаж, гэрээ байгуулан ажлыг эхлүүлээд байна. Тухайлбал, Дүүжин замын тээвэр төслийн Яармаг – Хархорин чиглэлд барих бүтээн байгуулалтын нийт гүйцэтгэл 49 хувь, барилга угсралтын ажил 40 хувьтай хэрэгжиж байна. Харин төсөл ашиглалтад орсны дараа зохицуулах хууль эрхзүйн орчинг бүрдүүлж ажиллах тухайд анхаарч ажиллаж буйг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал тодотгов. 

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж буй Сэлбэ орон сууцжуулалт төслийн хүрээнд нийт 7 багц бүхий 113 блок барилга баригдана. Үүний 82 блок барилгын ажил эхэлсэн бөгөөд 32 блокын ажил ирэх хавраас эхлүүлэхээр төлөвлөсөн байна. Газар чөлөөлөлтийн ажлаас хамаарч төслийн инженерийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажил удаашрах эрсдэлтэйг дурдав. 

Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн хувьд, Монгол Улсад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитоор хэрэгжүүлж буй анхны цогц шийдэл болсон. Төслийг хэрэгжүүлэх хувийн хэвшлийн түншлэгчээр “Митайм Интернэйшнл” ХХК шалгарч, гэрээ байгуулах шатанд төсөл хэрэгжиж байна. 

Түүнчлэн бусад төслүүдийн хэрэгжилт, явцыг хэлэлцэн бүтээн байгуулалт, бусад ажлыг шуурхай эрчимжүүлэхийн тулд газар чөлөөлөлтийг шуурхайлах талаар тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. 

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан