Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Aдель хүүтэй боллоо
Дуучин Адель өнгөрсөн баасан гаригийн шөнө амаржиж, анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Түүний гэр бүлд хүү мэндэлсэн байна. Сартай шөнөөр хүү мэндэлсэнд дуучны гэр бүл хязгааргүй их баяртай байгаагаа фэнүүддээ хуваалцсан ч үүнээс цаашхи мэдээллийг нууцлахыг хүсчээ.
Энэ хүү 24 настай дуучин Аделийн хувьд анхны хүүхэд нь бол түүний сүйт залуу Саймоны хувьд хоёр дахь хүүхэд нь юм. Тэрээр өмнөх эхнэрээсээ таван настай охинтой. Тэд 2011 оны зунаа болзож эхэлсэн бөгөөд амьдралынхаа ханийг олсон учраас уран бүтээлээсээ түр хөндийрнө хэмээн мэдэгдэж байсан дуучин бүсгүй бие давхар болсон гэдгээ өнгөрсөн зургадугаар сард зарласан билээ.
Хэдийгээр Адель хувийн амьдралдаа ихэнх цагаа зарцуулах болсон ч хамгийн сүүлд гаргасан Жеймс Бонд цувралын "Skyfall" киноны дуу нь хит жагсаалтуудад тэргүүлж байгаа юм. Тэрээр шинэ уран бүтээлээрээ аль хэдийнэ сингл гаргаж амжсан бөгөөд борлуулалтаараа амжилттай явна гэж итгэж байгаа гэнэ.


Дуучин Адель өнгөрсөн баасан гаригийн шөнө амаржиж, анхны хүүхдээ өлгийдөн авчээ. Түүний гэр бүлд хүү мэндэлсэн байна. Сартай шөнөөр хүү мэндэлсэнд дуучны гэр бүл хязгааргүй их баяртай байгаагаа фэнүүддээ хуваалцсан ч үүнээс цаашхи мэдээллийг нууцлахыг хүсчээ. Энэ хүү 24 настай дуучин Аделийн хувьд анхны хүүхэд нь бол түүний сүйт залуу Саймоны хувьд хоёр дахь хүүхэд нь юм. Тэрээр өмнөх эхнэрээсээ таван настай охинтой. Тэд 2011 оны зунаа болзож эхэлсэн бөгөөд амьдралынхаа ханийг олсон учраас уран бүтээлээсээ түр хөндийрнө хэмээн мэдэгдэж байсан дуучин бүсгүй бие давхар болсон гэдгээ өнгөрсөн зургадугаар сард зарласан билээ.
Хэдийгээр Адель хувийн амьдралдаа ихэнх цагаа зарцуулах болсон ч хамгийн сүүлд гаргасан Жеймс Бонд цувралын "Skyfall" киноны дуу нь хит жагсаалтуудад тэргүүлж байгаа юм. Тэрээр шинэ уран бүтээлээрээ аль хэдийнэ сингл гаргаж амжсан бөгөөд борлуулалтаараа амжилттай явна гэж итгэж байгаа гэнэ.


Амаржихаас нь хэдхэн хоногийн өмнөх паппарац зураг

0 Сэтгэгдэл
saraa
bi adele-g 24tei gj sonsood uhaan aldsan shdee nadtai chatsuu hernee 30 garchihsan haragddag yum bna lee
2012.10.22
























