Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
“Өв соёлын голомт” төслийн хүрээнд “Буддын шашин ба археологи” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа

Голомт банк болон ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэн хамтран “Өв соёлын голомт” төслийн хүрээнд “Буддын шашин ба археологи” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэ жил 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус эрдэм шинжилгээний хуралд Монгол, ОХУ, Япон, БНСУ, БНХАУ-ыг төлөөлсөн 50 орчим олон улсын эрдэмтэн, судлаачид оролцож, бурхан шашны эд өлгийн зүйл,түүнд чиглэсэн археологийн судалгааны үр дүнгээ танилцуулж, хэлэлцлээ.

Монгол Улсын түүх соёлыг олон нийтэд таниулж, дэлхийд тамгалахад археологийн олдворууд чухал үүрэгтэй. Харин “Буддын шашин ба археологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал нь Монгол нутгаас олдсон эд олдворын зүйлийг олон улсад таниулах, үүгээр дамжуулан буддын шашин хийгээд төрт ёсны түүхийг үнэн зөвөөр бичиж үлдээх, цаашлаад шинжлэх ухааны салбарын олон улсын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой.

Тус олон улсын эрдэм шинжилгээний хуралтай зэрэгцэн Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд “Буддын шашин ба археологийн судалгаа” тусгай үзэсгэлэнг 1 сарын хугацаанд дэлгэж,“Өв соёлын голомт” төслийн хүрээнд олдсон археологийн олдворуудыг олон нийтэд нээлттэй танилцуулж байна. Тусгай үзэсгэлэнд Монгол нутагт хамаарах Буддын археологийн эд өлгийн зүйлс, хөшөө дурсгал зэрэг нийт 200 гаруй ховор олдвор дэлгэгдээд буй.

“Өв соёлын голомт” төслөөр Монголын түүх, соёлын өвийг судлан хамгаалахыг зорьж байна.

Голомт банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд түүхэн дурсгалыг судлан хамгаалах, Монголынхоо түүхийг ирээдүй, хойч үедээ үнэн бодитоор өвлүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулах зорилгоор “Өв соёлын голомт” төслийг анх 2022 онд эхлүүлж байв. ШУА-ийн Археологийн хүрээлэн, Гандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран өдгөө 4 дэх жилдээ хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд хэд хэдэн археологийн олдворт газарт малтлага,судалгааны ажлыг гүйцэтгэж, үр дүнд нь Монголын түүх, шинжлэх ухааны ач холбогдол бүхий 3000 гаруй олдворуудыг нээн илрүүллээ.

Голомт банк нийгмийн хариуцлагын хүрээнд хийж, хэрэгжүүлж ирсэн үнэ цэнтэй олон санаачилгуудын нэг нь “Өв соёлын голомт” төсөл юм. Бид цаашид ч Монголын соёлын өвийг судлан хамгаалах, олон улсад сурталчлах үйлсэд хувь нэмрээ тасралтгүй оруулах болно.

Сайн сайхныг санхүүжүүлэгч - Голомт банк

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан