Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын тэргүүлэгчдийг баталлаа

“Эв нэгдэл-шийдэл-хөгжил ” уриан дор  “Буянт-Ухаа” спорт цогцолборт эхэлсэн Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурлын үйл ажиллагааг  Монгол Ардын Намын дарга асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар,  Намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга асан, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан нар нээж,  төлөөлөгчдөд хурлын дарга, тэргүүлэгчдийг танилцуулж батлууллаа. 

Монгол Ардын Намын Үндсэн дүрмийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг үндэслэн  31 дүгээр Их хурлын  даргалагчаар Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн,  УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал, орлогч даргаар  УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ,  Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын  дарга С.Бямбацогт, тэргүүлэгчдээр УИХ-ын гишүүн О.Номинчимэг, УИХ-ын гишүүн  Б.Хэрлэн, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Анаргуль, Хэнтий аймгийн Биндэр сумын  намын хорооны дарга, Засаг дарга Ц.Дэмбэрэлсайхан, Сүхбаатар аймгийн Халзан сумын ИТХ-ын  төлөөлөгч, Монгол Улсын гавьяат малчин Ж.Мөнхсүрэн, Социал демократ ахмадын холбооны тэргүүн Б.Гомбо,  Нийслэлийн Социал Демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин  нарыг сонгож, баталлаа.

 

 

 

 


 

1 Сэтгэгдэл
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Хамгийн их уншсан