Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
Монгол Ардын намын даргаар Н.Учрал сонгогдлоо

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын эхний өдрийн хуралдаан намын даргыг сонгосноор өндөрлөв. Монгол Ардын намын даргад Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлсэн бол танхимаас Монгол Ардын намын гишүүн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүлсэн.

Намын даргын сонгуулийг нууц санал хураалтаар явуулж, саналын дүнг тооллогын комиссын дарга, УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан танилцуулав. Нийт 2086 төлөөлөгч саналаа өгсөнөөс хүчинтэй 2079 санал, хүчингүй долоон санал гарсан байна. Нэр дэвшигч Н.Учрал 1974 санал буюу 94.95 хувийн санал авч ялалт байгууллаа. 

Харин нэр дэвшигч Б.Лхагважав 105 санал буюу 5.05 хувийн санал авчээ. Ийнхүү “Эв нэгдэл-шийдэл-хөгжил” уриатай болж буй Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас УИХ-ын гишүүн, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг Монгол Ардын намын даргаар сонгов. Түүнд намын даргын тамгыг Монгол Ардын намын дарга асан, 32,33 дахь Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, хуралдааныг даргалагч, УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Батжаргал нар гардуулан өгч баяр хүргэж, амжилт хүслээ.

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал маргааш “Буянт-Ухаа” спорт цогцолборт үргэлжилнэ. 

 

1 Сэтгэгдэл
Lalariin ninja uchral
Хамгийн их уншсан