Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Кранд даруулж амиа алдсан охины аав Ерөнхийлөгчид хандлаа

Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж байсан барилгад бетон зуурмаг шахаж байсан кран унаж 12 настай хүүхдийн амь насыг авч одсон хэрэг өнгөрсөн сарын 3-нд гарсан. Амь насаа алдсан охины аав Б.Батсайхан өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийсэн юм. Тэрээр “Есдүгээр сарын 3 энэ жилийн анхны хичээлийн өдөр байв. Харин миний охины хувьд хичээлдээ суусан сүүлчийн өдөр байв. Миний охин Радуга ахлах сургуулийн 8в бүлэгт суралцдаг байсан юм. Аливаа зүйлийг өөрөө сурч мэдэхийн төлөө зүтгэдэг, шинийг эрэлхийлдэг, шүлэг бичдэг, дуу дуулдаг, бүжиг бүжиглэдэг тийм нэгэн эх оронч байсан юм” хэмээн амиа алдсан охиныхоо тухай дурссан юм. Хэрэг гарснаас хойш охины аав Б.Батсайхан хууль хяналтынхан хэрхэн ажиллаж байгааг ажиглаж байснаас гадна энэ хэргийн буруутан хэн бэ гэдгийг эрж хайж, холбогдох хууль тогтоомжийг уншиж судалж байсан гэв. Ингэж судалсны эцэст  барилгын зуурмаг шахагч машин бус төр засаг дахь авлига, хээль хахууль төрийн хүнд суртлын кран бяцхан охины минь амь насанд хүрчээ гэсэн дүгнэлтэд хүрсэн  байна. Тиймээс энэ хэрэгтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт захидал хүргүүлж байгаа аж.
Талийгаач охины аав Б.Батсайхан Ерөнхийлөгчид хаягласан захидлынхаа талаар ярихдаа “Миний охин тэр өдөр хамгийн сүүлчийн удаа хичээлдээ суужээ. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Хүн болох багаасаа” гэдэг хичээлд сууж, тэр хичээлээс ойлгосон зүйлээс дэвтэртээ тэмдэглэн үлдээж. Би Монгол Улсын Ерөнхийлөгчийг энэ улсын 2,7 сая иргэний аав нь гэж боддог. Тиймээс охиноо алдсан аав шиг иргэнээ алдсан Монгол Улсын аавын сэтгэлээр бидний энэ хэрэгт анхаарал хандуулна гэж бодож байна” гэсэн юм.
Түүнчлэн Ерөнхий сайд Н.Алтанхуягт хаягласан захидлыг Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав нарын холбогдох хүмүүст ч бас хүргүүлэх юм байна.
Энэ хэргийн тухайд одоогоор Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Хавтаст хэрэгтэй хохирогчийн ар гэрийнхэн танилцаагүй байгаа гэнэ. Гэхдээ энэ хэрэгт зөвхөн машин техник ажиллуулж байсан хүмүүсийг бус тус барилгын захиалагч, гүйцэтгэгчийг ч татан шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Г.ДАВАА


0 Сэтгэгдэл
ТИЙМ ШҮҮ
ЗӨВ ШҮҮ
Эмгэнэл илэрхийлэе
Эмгэнэл илэрхийлэе
Gun emegenel ilerhiilay..
Gun emegenel ilerhiilay..
Shoovon axaa gun emegnel ilerxiiley ! Sorry for your loss. I hope your daughter is looking at you from heaven, god bless
Хамгийн их уншсан