Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ҮНИЙН ӨСӨЛТИЙГ ХАЗААРЛАХ ХӨТӨЛБӨРҮҮД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛНЭ
Засгийн газар инфляцыг барихын тулд гол нэрийн бүтээгдхүүний үнийг тогтвортой байлгах тухай дорвитой арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Тэр дагуу Засгийн газар, Монголбанк хамтран таван чиглэлээр тусгай хөтөлбөр гарган ажиллах боллоо. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар энэ асуудлаар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Нефть шатахуун, мах, махан бүтээгдэхүүн, төмс хүнсний ногоо, гурил, барилгын материал гэсэн гол нэрийн барааны үнийг тогтвортой барихын тулд эдгээр барааны үнийн огцом өсөлтөд шууд нөлөөлдөг тээврийн зардлыг бууруулах, орон сууцны үнийг огцом өсгөхгүй байлгахад чиглэсэн олон талт ажил багтсан хөтөлбөр хэрэгжүүлнэ. Хөтөлбөрүүд тус тусдаа хэрэгжүүлэх механизмтай, үнийн огцом өсөлт үүсгэдэг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах зах зээлийн зохицуулалттай байх гэнэ. Асуудлуудыг уян хатан шийдвэрлэх мөнгөний зохистой бодлогыг Монголбанк баримталж, хувийн хэвшлийн холбогдох аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Зах зээл дээрх гол оролцогч болох хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд мөнгөний бодлогоор дэмжлэг үзүүлэх, эрсдэлтэй цэгүүдэд төрөөс зохицуулалт хийх, шат дамжлагыг хөнгөвчилж, зардлыг бууруулах, зарим чухал цэг дээр хяналтыг чангатгах гэх мэт олон талт ажлыг хэрэгжүүлнэ. Ингэснээр илт мэдрэгдэх үр дүн харагдана гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан