Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн байгууллагын хүнд суртал, албан тушаалтны ёс зүйд хамаарах 6 гомдол, мэдээллийг хянан шалгав Ч.Хишигдалай: Шатахууны нөөцөө тогтмол хадгалж чадвал зун, намрын улиралд доголдол үүсэхгүй байхаар төлөвлөж байна Г.Ууганбаяр: “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансыг битүүмжилж байна” гэх иргэдийн гомдлыг шийдвэрлэсэн Он гарсаар 75604 тонн шатахуун импортлоод байна Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана Холимог тулаанчид Азийн аваргыг зорилоо 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулахад тулгарсан асуудлыг шийдвэрлэнэ В.Оюумаа: Нийслэлийн өмчийг хууль бусаар эзэмшиж байсан 15 барилга байгууламжийг буцаан аваад байна М.Бадамсүрэн: Мал эмнэлгийн салбарт шинэчлэл хийнэ Ерөнхий сайд Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
“Атар” хэвийн боовны нэрэмжит ОНЫ АНХНЫ хүчит бөхийн барилдаан 20 дах жилдээ болно

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн баярыг угтан  “Талх чихэр” ХК нь “Монголын үндэсний бөхийн холбоо” болон “Монголын уртын дууны холбоо”-той  хамтран “Атар” хэвийн боовны нэрэмжит аймаг, цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан 20 дах жилдээ зохион байгуулагдана. Уг барилдааныг анх 2006 онд Монгол Улсын хүндэт засуулч Жигмэдийн Халтмаагийн хүү гавьяат тамирчин Баттуулын санаачилгаар аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдааныг Монголын үндэсний бөхийн холбоо хамтран монгол бөхийн ёс жудаг, өв соёлыг залуу хойчдоо өвлүүлэх, ард иргэдэд таниулах зорилгоор зохион байгуулж байжээ. Уг барилдаанд түрүүлж, үзүүрлэж байсан бөхчүүдээс

  • Монгол Улсын начин– 12
  • Монгол Улсын харцага– 2
  • Монгол Улсын заан– 4
  • Монгол Улсын гарди-2
  • Монгол Улсын аварга–3 төрсөн байдаг.

Тиймээс аймаг, цэргийн цолтой бөхчүүд “Атар” хэвийн боовны нэрэмжит “Оны анхны” барилдаанаар тухайн жилийн өнгөө тодорхойлж, улсын цол хүртэнэ гэж бэлгэшээн амжилттай сайн барилдахыг эрмэлздэг. Тус барилдаан энэ бямба гарагт буюу 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан