Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан Бямба гарагт болно

 

Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын тавдугаар тойргийн барилдаан 2026 оны нэгдүгээр сарын 17-18-ны өдрүүдэд  Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.  

Алтан цомын барилдаанд Хамаг Монгол, Од групп, АПУ скайтел,Эв монгол, Хубилай, Хатант интернэшнл, MCS-  Энержи, Хүлэгү багууд өрсөлдөж байна.

Тавдугаар тойргийн барилдаанд Эв Монгол баг, МСS - Энержи баг,Хатант интернэшнл баг  АПУ, Скайтел багууд өрсөлдөнө.  

"Миг Даатгал ХХК & Хушхан ХХК"-ийн хамтарсан "Эв Монгол" багт:

  • Улсын арслан Э.Оюунболд
  • Улсын заан Б.Пүрэвсайхан
  • Улсын заан М.Лхагвагэрэл
  • Улсын начин Ш.Отгонтөгс
  • Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Аймгийн арслан Я.Бумбаяр
  • Аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа
  • Аймгийн харцага Б.Рэнчинжүгдэр

"MCS" группийн "МСS - ЭНЕРЖИ" багт

  • Улсын арслан Э.Батмагнай
  • Улсын харцага Н.Золбоо
  • Улсын харцага Ц.Мөнхбаяр
  • Улсын начин Х.Цогтгэрэл
  • Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Аймгийн арслан Ч.Алтангэрэл
  • Аймгийн арслан Д.Аззаяа

"Хатант Интернэшнл" ХХК-ийн "Хатант Интернэшнл" багт:

  • Улсын арслан Р.Пүрэвдагва
  • Улсын заан С.Сүхбат
  • Улсын харцага Б.Зоригтбаатар
  • Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ
  • Улсын начин Т.Дүгэрдорж
  • Улсын начин Э.Мөнхжаргал
  • Аймгийн арслан Б.Шаравдорж
  • Аймгийн заан Э.Түмэндэмбэрэл

"АПУ & СКАЙТЕЛ" ХК-ийн "АПУ, СКАЙТЕЛ" багт:

  • Улсын арслан Б.Орхонбаяр
  • Улсын харцага Б.Цэдэнсодном
  • Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун
  • Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Аймгийн хурц арслан Б.Очирхүү
  • Аймгийн арслан Т.Төгсдөлгөөн
  • Аймгийн арслан Э.Баасанжав
  • Аймгийн арслан О.Баярбаасан

Дөрөвдүгээр тойргийн  барилдааны байдлаар  АПУ Скайтел баг 64 оноогоор түрүүлж байна. Харин Од группын баг 58 оноогоор хоёрдугаар байрт, Хатан интернэшнл баг гуравдугаар байрт бичигдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан