Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нийт 1200 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь ашиглалтад оруулжээ

Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн бригадад ХХААХҮ-ийн дэд сайд Б.Нямжав ажиллах үеэр газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэгч "Шийрийн ундарга" ХХК-ийн талбай, зоорьтой танилцлаа.

Өмнө нь 200 тоннын багтаамжтай зооринд хураан авсан ургацаа өвөл, хаврын саруудад бүрэн хадгалж, борлуулах боломжгүйн улмаас намар хямд үнээр ногоогоо борлуулж иржээ.

Тиймээс тус компани “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авч 1200 тоннын багтаамжтай хүнсний ногооны зоорь барьж ашиглалтад оруулсан байна. Хоёр тасалгаатай шинэ зооринд өвлийн турш үйл ажиллагаа явуулж, зах зээлд тогтмол нийлүүлэлт хийснээр хөдөлмөрийн үр шимээ бүрэн хүртэх боломж бүрдсэн аж. Ногоочдын хөдөлмөрийн үр шимийг үнэ цэнэтэй байлгахад зоорь чухал ач холбогдолтой гэдгийг мэдэрч буйгаа тус компанийн захирал улсын аварга тариаланч У.Эрдэнэсан баяртайгаар хэлж байв.

Сэлэнгэ аймгийн Орхон сум, Шийрийн бригадын ногоочид эрт ургацын төмсөөр нийслэлийн иргэдийн хэрэгцээг хангадаг онцлогтой.

Түүнчлэн ХХААХҮЯ-ны бодлогоор хэрэгжиж буй ногоочид, тариаланчдад худалдан авсан техникийн үнийн дүнгийн 50 хувийг буцаан олгох хөнгөлөлтөд хамрагдан сүүлийн жилүүдэд шинэ трактор, тоног төхөөрөмж худалдан авч хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэн ажиллаж байгааг танилцуулав.

Сэлэнгэ аймгийн Орхон сум 27 мянган га эргэлтийн талбайтай. Газар тариалан, хүнсний ногоо тариалагч 40 гаран аж ахуйн нэгж тогтмол үйл ажиллагаа явуулдаг сум юм. Сумын ИТХ-аас Орхон сум нь Орхон үүлдэрийн хонь, улаан халзан үхэр үржүүлэх бүс нутаг болохоор чиглэл гарган тогтоол баталжээ. Тиймээс цаашид МАА, газар тариалан, төмс хүнсний ногоонд тулгуурлан хөгжихөөр зорилго тавин ажиллаж байгааг сумын удирдлагууд танилцууллаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан