Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын чиглэлээр санал солилцов

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү нар Эдийн засгийн хөгжлийн төв УТҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Зоригт тэргүүтэй багийг хүлээн авч уулзаж, санал солилцлоо.

Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, дунд болон урт хугацаанд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээ, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцэв.

Эдийн засгийн хөгжлийн төв УТҮГ-ын Гүйцэтгэх захирал Д.Зоригт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг үнэлэх, судалгаа, шинжилгээнд үндэслэн тэргүүлэх салбаруудыг тодорхойлох чиглэлээр хийгдсэн дүнг танилцуулав. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татахад бодлогын тогтвортой байдал, институц хоорондын уялдаа холбоо, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг онцлов.

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр макро эдийн засгийн нөхцөл байдал, эдийн засгийн өсөлтөд нөлөөлж буй дотоод, гадаад хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгөв. Монгол Улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн бодлого, зорилт, хэрэгжүүлж буй бодлого болон бусал салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.

Тэрбээр эдийн засгийн бүтцийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжих, дэд бүтэц, аж үйлдвэр, эрчим хүч, тээвэр логистикийн салбарт хэрэгжүүлэх томоохон төсөл, хөтөлбөрүүд нь эдийн засгийн өсөлт, хөгжлийг дэмжихэд чухал ач холбогдолтойг тэмдэглэв гэж Эдийн засаг, xөгжлийн яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан