Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
МОНГОЛ УЛС МИЛАНЫ 2026 ОНЫ ОЛИМПЫН ЗАГВАРЫН ШОУНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

“Милан–кортина” 2026 өвлийн олимпын наадам эхлэхээс 2 хоногийн өмнө Олон улсын олимпын хороо болон Зохион байгуулах хорооноос хамтран дэлхийн загварын нийслэл Милан хотноо наадмын нээлтэд өмсөх урьдчилсан сонгон шалгаруулалтад тэнцсэн 17 улсын баг тамирчдын хувцсыг танилцуулах ёслолын шоуг анх удаа зохион байгууллаа.Загварын шоунд Саудын араб, Австри, Бразил, Канад, Чили, Колумби, Хорват, Финланд, Франц, Их британи, Мексик, Монгол, Испани, Өмнөд африк, Швед, Швейцарь, Итали улсын багуудын хувцас багтаж, Милан хотын клаб хауст олон нийтэд танилцуулагдлаа. Шоу үзүүлбэрийн өмнө Милан хотын Урлагийн академийн зохион бүтээгчдийн урласан 26 загварыг танилцуулав. Олимпын загварын цуглуулгыг мэргэжлийн загвар өмсөгч нар үзүүлсэн байна.

Энэхүү алдарт Миланы олимпын загварын тайзнаа Монгол Улсын үндэсний брэнд “Гоёл кашмер” үйлдвэрийн бүтээгдэхүүн шалгаран оролцсон нь манай улсыг олон улсын тавцанд идэвхтэй сурталчлахад чухал үүрэг гүйцэтгэв. Монголын олимпын тамирчдын хувцсыг бүтээхэд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын үндэсний олимпын хороо нар хамтран ажиллаж, өөрсдийн санал бодол, үнэт зүйлсийг энэхүү бүтээлд шингээн оруулж өгсөн юм.


Монголын багийн хувцас нь дэлхийд алдартай Emporio Armani, Moncler, Adidas, Lululemon, Ralph Lauren гэх зэрэг шилдэг брэндүүдтэй хамт Миланы загварын тайзнаа гарч өрсөлдсөн юм. Миланы олимпод өмсөх Монголын баг тамирчдын хувцас нь дэлхийд алдартай Vogue, The Wall Street Journal, Reuters, Harper’s Bazaar зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс эерэг үнэлгээ авч, зарим сэтгүүлийн тэргүүн нүүрт гарчээ.


Монгол Улсын өвлийн олимпын багийн дээл, хувцас нь өөрийн орны үндэсний онцлог, соёл, дизайныг шингээн, наадмын нээлтийн үеэр хэдэн сая хүнд хүрч танигдах сурталчилгааны чухал ажил болж байна. Миланы өвлийн олимпын загварын шоуны хамгийн загварлаг хувцсаар мэргэжилтэн нарын үзэж байгаагаар Монгол, АНУ, Канад зэрэг улсуудыг нэрлэсэн байна.

Өвлийн олимпын наадамд оролцох гүйлтийн цанын тамирчин ОУХМ Э.Ариунтунгалаг, уулын цанын тамирчин ОУХМ А.Ариунбат нар нь Миланы загварын шоунд оролцож, өөрсдийн өмсөх хувцсаа танилцуулан, оролцлоо. Загварын шоу арга хэмжээнд Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, ССАЖЗЯ-ны газрын дарга Д.Жаргалсайхан, Монголын Цанын холбооны Ерөнхийлөгч Д.Хишигжаргал, Гоёл кашмер үйлдвэрийн удирдлага, Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан