Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ажлын хэсгийг дэд сайд Б.Мөнхтамир ахална “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН АЖИЛТНУУД “БОНЗ”-ЫН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл нь боловсрол гэдгийг Ерөнхий сайд онцлов Зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд үүсдэг хүндрэл, олон давхар шат дамжлагыг бууруулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүллээ Т.Балжинням: Баавгай агнах зөвшөөрөл олгосноос хойш зургаан баавгай агнасан УИХ-ын дарга С.Бямбацогт: Утааг бууруулах биш, утаанаас бүрэн салах зорилготой ажлын хэсэг байгууллаа Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ Эрхүүд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан эрсдэлийн үнэлгээ хийжээ 2026 оны III улирлын байдлаар 7.415.455 зөрчил бүртгэгджээ
“Милан–Кортина 2026" олимпын түүхэн дэх анхдагч медаль

“Милан-Кортина 2026" өвлийн олимпын наадамд оролцох тамирчдын зорилго бол яахын аргагүй олимпын алтан медаль. Олимпын медаль нь зөвхөн спортын амжилтын илэрхийлэл төдийгүй зохион байгуулагч хот бүрийн соёл, түүхийг шингээсэн онцгой бэлгэ тэмдэг болсоор ирсэн.2026 оны олимпын медалийг Итали Улсын зоос, үнэт цаасны үйлдвэр “Zecca dello Stato” дахин боловсруулсан метал, сэргээгдэх эрчим хүч ашиглан урласан нь Олимпын түүхэн дэх анхны тохиолдол болж байна.Медаль бүр хоёр хэсэгт хуваагдсан загвартай бөгөөд энэ нь наадмыг хамтран зохион байгуулж буй Милан болон Кортина д’Ампеццо хотуудын нэгдлийг бэлгэднэ.Нэг талд нь Олимпын таван цагариг харин нөгөө талд нь спортын төрөл, тэмцээний байршил болон “Милан–Кортина”-2026-ийн албан ёсны лого сийлбэрлэгджээ.

Нийт

735 Олимпын медаль (245 алт, 245 мөнгө, 245 хүрэл)

411 Паралимпын медаль (137 алт, 137 мөнгө, 137 хүрэл)-ийг тамирчдад гардуулах бөгөөд медалийн хоёр хэсэг нь нэг нь толигор, нөгөө нь барзгар гадаргуутай бөгөөд эвлүүлдэг тоглоом мэт таарч нийлэх хийцтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан