Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
КОМПАНИУД НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАНА
Ядуурал, өлсгөлөн, тэгш бус байдал, авлигатай дэлхий даяар тэмцсээр байгаа. Гэвч энэ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Үүнд  элбэг тохиолдох болсон эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь ташуур өгч буй юм.  Иймд өнөөдөр улс орон, компаниудын хувьд хэрхэн тогтвортой хөгжих вэ гэдэг асуудал чухал болжээ.  
Өнөөдөр газар доорхи нөөц баялгаа шавхаж, байгаль орчноо бохирдуулан байж их ашиг олохоос илүүтэй маргаашийн орлогоо тогтвортой байлгахыг  тухайн улс орон, компаниуд илүүд үзэх болов. Тиймээс ч Компанийн нийгмийн хариуцлага /КНХ/ гэдэг ойлголт дэлхий даяар хурдтай тархаж байна. Ингээд КНХ гэж юу болох, яаж бий болсон, ямар шаардлагатай талаар, мөн дэлхийн хэмжээнд компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарлан хэрэгжүүлж буй талаар Ноттингхамын их сургуулийн профессор Ребэкка Ким, ГОУХАН-ийн Хятад дахь КНХ-ын төслийн удирдагч Ролф Дийтмар зэрэг олон улсын экспертүүд танилцуулах ажээ.  КНХ-ыг Монголд амжилттай хэрэгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшил, ТББ-ууд хэрхэн оролцох талаар Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс “Компанийн нийгмийн хариуцлагын үндэсний форум”-ыг зохион байгуулна. Энэ хурал  ирэх пүрэв гарагт “Blue Sky” зочид буудлын хурлын танхимд болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан