Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Үнэт эдлэлүүд сорьцондоо хүрэхгүй байна

Стандартчилал, хэмжил зүйн газрын сорьцын хяналтын хэлтсээс Сүхбаатар дүүрэг дэх 30 гаруй үнэт эдлэлийн дэлгүүрт шалгалт хийжээ. Нийт 1630 ширхэг алт, 1270 ширхэг мөнгөн эдлэлд сорьцын шинжилгээ хийхэд цөөнгүй зөр­чил илэрчээ. Үнэт металлын сорьц тогтоох лабораторын шин­жилгээний дүнгээс үзэ­хэд иргэн Батболдын 16, Баярмаагийн 18 ширхэг гинж, 14 ширхэг бөгж гэхчлэн 203 ширхэг алтан эдлэл байвал зохих 585 сорьцдоо хүрэхгүй буюу 560.49-580.90 хүртэл хэмжээтэй байжээ. Иргэн Баяр­маа, Баттөгс нарын зарим эдлэлийг давтан шинжилгээнд оруулсан боловч 585 гэсэн сорьцдоо хүрэхгүй байгаа нь батлагджээ. Эдгээр үнэт эдлэлийг БНСУ-д үйлдвэрлэсэн гэх боловч үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй учраас хаана үйлдвэрлэснийг тогтоох боломжгүй аж. Гэхдээ дээрх үнэт эдлэлийн дийлэнх нь алтан гинж байгаа учраас Со­лонгос үнэт эдлэл худалдан авах­­­­­даа сайтар хяналт тавьж, зөв сонгож авахыг ан­хаарууллаа. Алтан эдлэлийн 585, мөнгөн эдлэл дээрх 925 гэсэн цифрүүд БНХАУ-д захын дэлгүүрт зарагдаж байдаг тул хэн ч, юун дээр ч дарсан байж бол­но гэдгийг албаныхан ан­хааруулж байна. Цаашдаа до­тоодын үйлдвэрлэгчдийн болон импортоор орж ирсэн сорьцын баталгаагүй эдлэлийг шалган, сорьц тогтоосны үндсэнд лазерийн туяагаар сорьцын баталгааны тэмдэг дарахаар болжээ. Энэ тэмдэг нь бүтээгдэхүүнд ямар нэг гэмтэл учруулахгүй, тод гардаг онцлогтой тул импортын алтан эдлэлд шошго зүүхгүй боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан