Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна

Төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцооны асуудлаар Олон улсын валютын сангийн Төсвийн газрын Зарлагын бодлогын хэлтсийн Дэд захирал ноён Маурисио Сотогоор ахлуулсан төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна.Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул ОУВС-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, төрийн албан хаагчийн цалин хөлс болон тэтгэврийн даатгалын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашдын зорилтын талаар мэдээлэл өглөө.Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас төрийн албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, цалин хөлсний бүтцийг оновчтой холбогдох чиглэлээр тодорхой арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна. Цаашид төрийн албан хаагчдын цалин хөлсний нэгдсэн тогтолцоог бий болгох, цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой салбарын хуулиудаар ялгаатай, харилцан адилгүй тусгагдсан заалтуудыг нэг мөр цэгцлэх, давхардлыг арилгах, шалгуур үзүүлэлт, хамрах хүрээг нэг жишигт нийцүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа талаар мэдээлэл өгсөн.Түүнчлэн, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тэтгэврийн олон давхаргат тогтолцоонд шилжих, тэтгэврийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг хийх зорилтыг дэвшүүлж, шинэчлэлийг үе шаттай хийж байна. Цаашид бусад улс орнуудад тулгарч байгаа хүн амын насны бүтцийн өөрчлөлт, дундаж наслалтын өсөлтөөс үүдэлтэйгээр тэтгэврийн зардал нэмэгдэж байгаа нь Монгол Улсад мөн адил тулгарч эхэлж байна.Үүнтэй холбоотойгоор тус яамнаас “Төрийн албан хаагчийн цалин хөлс, нийгмийн баталгааны тухай” болон Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг тус тус боловсруулж байгааг онцоллоо.

ОУВС-ын төлөөлөгчид Монгол Улсад ажиллах хугацаандаа Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод, Сангийн яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагуудад 2026 оны 2 дугаар сарын 25-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллана гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.   

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан