Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
“2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аян эхэллээ

Голомт банк дотоодын болон олон улсын хамгийн олон төрлийн картыг хүлээн авч, төлбөр тооцоог түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой ПОС болон И-мерчантын үйлчилгээг бизнес эрхлэгч иргэд, байгууллагуудад санал болгодог. Мөн мерчантын хэрэглэгчдэдээ тусгайлан зориулсан төрөл бүрийн хөнгөлөлт, урамшууллыг тогтмол хэрэгжүүлж, хэрэглээ бүрийг нь марталгүй урамшуулсаар ирсэн. Харин энэ удаа зөвхөн мерчантын харилцагчид хамрагдах боломжтой “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аяныг Изи Пэй ХХК-тай хамтран хэрэгжүүлж эхэллээ. Энэхүү урамшууллын хүрээнд бизнес эрхлэгч таны Голомт банкны ПОС / NEWLAND/ төхөөрөмжөөр орлого хүлээн авсан 100₮ тутамд 1 оноо олгох бөгөөд та оноогоо дараах хэлбэрээр ашиглах боломжтой.

  1. “2 өрөө байрны шагналтай” сугалаа авах
  2. Худалдан авалтын купон авах 
  3. Хадгаламжийн купон авах

 

Урамшуулал үргэлжлэх хугацаа: 2026.03.15-2026.12.31

Оноогоо ашиглан сугалаа авсан мерчантуудаас сар бүр 3 азтан шалгаруулах бөгөөд аяны хугацаанд нийт 10 азтан Iphone-17 гар утас, 20 азтан 1,000,000₮-ийн хадгаламжийн эрх, 1 азтан супер шагнал 2 өрөө байрны эзэн болох болно.

Азтануудыг сар бүр Golomt Bank фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулах тул та манай албан ёсны хуудсыг даган аяны талаар мэдээллийг цаг тухай бүр аваарай.

Бяцхан санамж:

  • Нэг харилцагчид олгох онооны дээд лимит 30,000,000 байна.
  • Оноогоо 2026.12.25-ны дотор ашиглана.
  • Зөвхөн Голомт банкны дансанд мерчантын орлогоо авдаг харилцагчдад купон олгоно.

Хэрэв та “2 өрөө байрны шагналтай” ПОС-ын урамшуулалт аяны хүрээнд купон эсвэл сугалаа авахыг хүсвэл SocialPay аппликэйшний Лояалти цэс болон loyalty.golomtbank.com вэбсайтаар нэвтрэн оноогоо зарцуулах боломжтой.

Аяны талаар сонирхсон мэдээллээ Голомт банкны Харилцагчийн үйлчилгээний төвийн 1800-1646 болон Изи Пэй ХХК-ийн 7507-9999 дугаарт холбогдон лавлана уу.

 

Хамгийн их уншсан