Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Амьжиргааны түвшин доогуур өрхийн усны хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцлоо

Монголын Мянганы сорилтын сангаас буцалтгүй тусламж болгон Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд салбарын яамд болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай усны үйлчилгээний тариф, тогтвортой байдлыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд Б.Солонгоо, Нийгмийн халамжийн бодлогын газрын дарга Ю.Отгонбилэг, Мянганы сорилтын корпорацийн Нийгмийн дүн шинжилгээ хариуцсан захирал Шэрон Рожерс, Монголын Мянганы сорилтын сангийн "Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл"ийн захирал Л.Өнөржаргал, бусад албан хаагчид оролцсон уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар тус яамны зүгээс шинэчлэн боловсруулж байгаа Нийгмийн халамжийн тухай хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг боловсруулж байгаатай холбогдуулан амьжиргааны түвшин доогуур өрхүүдийн усны хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш байдлыг хангах асуудлаар санал солилцож, цаашид хамтран ажиллахаар болов гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан