Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ

Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш Улаанбаатар-Бээжин-Тяньжин чиглэлд гүйж нийт 1418 км замыг туулан эх орондоо ирлээ.

Түүний “Сайн үйлсийн хил дамнасан өвлийн хэт холын марафон” нь 34 хоногийн турш үргэлжилж, БНХАУ-ын Тяньжин хотод өндөрлөжээ. Монголын нутагт хамгийн их гүйсэн нь өдөрт 55 км бол БНХАУ-ын нутагт хамгийн их гүйсэн нь өдөрт 51 км байв.

Монголын нутгаар 16 хоногт нийт 661 км замыг туулсан бол БНХАУ-ын нутгаар 18 хоногт нийт 757 км замыг туулжээ. Хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлэхийн сацуу дэлхийн 224 улсад сурталчилсан нь гүйлтийн ач холбогдол оршино. Б.Цэвээндашийн гүйлтийг Монгол улсад давхардсан тоогоор 8 сая гаруй хүн үзсэн бөгөөд гүйлт нь зөвхөн спортын амжилт бус, олон нийтийг эрүүл амьдралын хэв маягт уриалах, сайн үйлсийг түгээн дэлгэрүүлэх зорилготой байснаараа онцлог юм.

“Tiens” группээс түүнд “Дэлхийн эрүүл мэндийн элч”, “Нэг бүс нэг зам-Хайр ба нийтийн сайн сайхны элч” хэмээх хүндэт шагналуудыг гардуулжээ. Ийнхүү Б.Цэвээндаш олон улсын хэмжээний энэхүү урт зайн гүйлтийг амжилттай гүйцэтгэж, Монголын тамирчны тэсвэр хатуужил, сэтгэлийн хүчийг харууллаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан