Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ

“Боловсролын шинэчлэлд эцэг эхийн үүрэг, оролцоо” сэдэвт үндэсний 59 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэлж 2 өдөр үргэлжилнэ.

Тус хуралд Боловсролын сайд Л.Энх-Амгалан оролцлоо.

Үндэсний 59 дэх удаагийн эрдэм шинжилгээний хурал 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 236 буюу сургуулийн өмнөх боловсролын 101, ерөнхий боловсролын сургууль болон мэргэжлийн боловсролын 135 багш, удирдах ажилтнууд оролцож 21 аймаг 9 дүүргээс шалгарч ирсэн 60 илтгэлээ танилцуулах юм.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан багшийн хөгжил, үр дүнд суурилсан санхүүжилт, цахим шинэчлэл, хөтөлбөрийн шинэчлэл, үнэлгээний тогтолцоо, улс төрөөс хараат бус удирдлагын менежмент гэсэн 6 үндсэн шинэчлэлийн тогтолцоог үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэйг онцоллоо.  

Багшийн ачааллыг чөлөөлөхийн тулд энэ сараас эхлэн "Багшаа сонсъё" аяныг өрнүүлнэ.

• Гэрт ойрхон сургууль хамгийн сайн сургууль гэдэг ойлголтыг бид нэг дуугаар хэлэх биш хүүхдүүд, эцэг эхчүүд нэг дуугаар хэлж, ойлгуулах хэрэгтэй.

• Цэцэрлэгийн сугалааны асуудлыг шийдэж чадсан бол одоо хотхондоо бага сургуулийн тогтолцоог шийдвэрлье.

• Зарим Хувийн сургуулийн төлбөр 70-100 сая төгрөг болсон байна. Хувийн сургуулиудад хүүхдийн сурлагын үнэлгээ оруулна. Монгол хүүхдэд оюуны, биеийн, сэтгэлийн тамир хэрэгтэй.

• 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1 багш 1 AI туслах багш, 1 хүүхэд 1 AI туслах багштай болно.

• Сургуулиа дэмждэг эцэг эхчүүдийг орон даяар алдаршуулж эхлэх хэрэгтэй зэрэг олон сэдвийг хөндөж, мэдээлэл өглөө гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан