Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
ЭМЯ Эмэгтэй гишүүдийн саналыг сонслоо
Эрүүл мэндийн сайд Н.Удвал УИХ-ын эмэгтэй гишүүдийг өөрийн яаманд ажил хэргийн өглөөний цайнд урилаа. Тэрээр “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт эрхзүйн шинэчлэл хийхэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн санал бодлыг сонсох, улмаар дэмжлэгийг нь авах зорилгоор уг уулзалтыг зохион байгуулжээ. Шинэчлэлийн Засгийн газрын эхний хоёр жилд багтаж энэ салбарт хэд хэдэн хууль, бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг УИХ-д удахгүй өргөн барих гэж байгаа юм. Уулзалт, ярилцлагын үеэр хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үйлджээ. ЭМЯ-ыг төлөөлөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийг төлөөлөн УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар гарын үсэг зурсан байна. Ажил хэргийн өглөөний цайнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, Р.Бурмаа, С.Одонтуяа нар хүрэлцэн ирж эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцаж санал бодлоо хуваалцлаа.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал УИХ-ын эмэгтэй гишүүдийг өөрийн яаманд ажил хэргийн өглөөний цайнд урилаа. Тэрээр “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт эрхзүйн шинэчлэл хийхэд УИХ дахь эмэгтэй гишүүдийн санал бодлыг сонсох, улмаар дэмжлэгийг нь авах зорилгоор уг уулзалтыг зохион байгуулжээ. Шинэчлэлийн Засгийн газрын эхний хоёр жилд багтаж энэ салбарт хэд хэдэн хууль, бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг УИХ-д удахгүй өргөн барих гэж байгаа юм. Уулзалт, ярилцлагын үеэр хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үйлджээ. ЭМЯ-ыг төлөөлөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийг төлөөлөн УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар гарын үсэг зурсан байна. Ажил хэргийн өглөөний цайнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл, Р.Бурмаа, С.Одонтуяа нар хүрэлцэн ирж эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцаж санал бодлоо хуваалцлаа. Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
lol
emiin zambaraagui heregleeni talaar erdenechimeg gishuun duugarah uu ugui l bhgui yu lol
2013.08.03
























