Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх асуудлыг хэлэлцэв
Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Гэр хорооллыг дахин төлөвлөж хөгжүүлэх нь” нээлттэй өрнүүллээ. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Барилга, хот байгуулалтын яамны болон Нийслэлийн удирдлага, ТББ-ууд, иргэдийн төлөөлөл оролцов.
Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д болсон уг хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар нээж үг хэлж, Нийслэлийн Засаг даргын ажлын албаны мэргэжилтэн С.Аригуун “Нийслэлийн гэр хорооллын орчны бохирдлын өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам”, тус албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Л.Алтангэрэл “Гэр хорооллын инженерийн дэд бүтцийн байдал, хэтийн төлөв”, Нийслэлийн ерөнхий инженер Т.Эрдэнэтуяа “Гэр хорооллын хувийн орон сууцны чанар, аюулгүй байдал, инженерийн шугамд холбоход үүсч болзошгүй хүндрэлүүд”, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Барилгын эрчим хүчний хэмнэлтийн төслийн ахлах зохицуулагч Б.Мөнхбаяр “Хувийн орон сууцны стандарт, техник технологи, зах зээлийн төлөв”, Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн захирал Ш.Ганхуяг “Гэр хорооллыг орон сууцжуулах ба иргэдийн оролцоо”, “Шинэ тосгон” ТББ-ын тэргүүн К.Марина “Гэр хорооллыг хөгжүүлэхэд ТББ-ын үүрэг оролцоо”, Барилга хот байгуулалтын яамны орон сууц, нийтийн аж ахуйн газрын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Р.Эрдэнэцэцэг “Гэр хороололд бага хүчин чадлын цэвэрлэх байгууламжийг нэвтрүүлэх нь”, Нийслэлийн Засаг даргын ажлын албаны инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхбаяр “Гэр хорооллын хэсэгчилсэн дулаан хангамжийн асуудал”, Хот байгуулалтын хэлтсийн дарга О.Одбаяр “Гэр хорооллыг дахин төлөвлөн хөгжүүлэх нь” гэсэн илтгэл тус тус тавилаа. Хэлэлцүүлэгт оролцогсод илтгэгчдэд асуулт тавьж, саналаа хэлэв.
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр хэлэлцүүлгийг дүгнэж хэлэхдээ “Өнөөдрийн тавьсан бүх илтгэл хоорондоо нягт уялдаа холбоотой байлаа. Улаанбаатар хотын 21000 га газрыг гэр хороолол эзэлж 1 га талбайд 33 хүн амьдардаг гэсэн тооцоо гарсан байна. Гэр хорооллын айлууд одоо 200 гаруй мянган бие засах газар, бохирын цооног ашиглаж байна. Өмнө нь 160 орчим мянгыг ашиглаж дуусаад булсан байдаг. Энэ нь хөрс, усыг бохирдуулах үндсэн эх үүсвэр болж байна. Эрүүл ахуйн үнэлгээний дүгнэлтээс харахад хөрсний их бохирдолтой гэсэн ангилалд багтах дээжийн хувь жил бүр нэмэгдэж буйгаас харахад аюулын харанга дэлдэж байна.
Мөн гэр хорооллын айлуудаас 200 гаруй мянган шоо метр хог гардаг. Хог хаягдлын тээвэрлэлт, зайлуулалт тогтмол биш, заримд нь хүрч үйлчилж чаддаггүйн улмаас 15 хувь нь гуу жалганд хаягдаж орчныг бохирдуулж байна. 80 гаруй мянган гэр, 100 мянган хувийн орон сууц түүхий нүүрс шатаан дулаанаа хангаж, нийслэлийн агаарын бохирдлын 50 гаруй хувийг “үйлдвэрлэж” байгааг илтгэгчид дурдлаа. Иймд нийслэлийн орчны бохирдлын ихэнхийг бий болгож буй гэр хорооллын асуудлыг цаашид яаж шийдэх вэ гэдэгт төр засаг анхаарал хандуулах цаг нэгэнт болсныг эдгээр тоо баримт хангалттай нотлон харуулж байна. Гэр хорооллын одоогийн байдлыг яаж өөрчлөн шийдвэрлэж болох вэ гэдгийг манай илтгэгч нар тодорхой ярилаа. Төр засгаас ч хийх ажил маш их байна. Нөгөө талаас иргэд санаачилгатай хамтран нэгдэж ажиллах хэрэгтэй юм. Нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөж цаашид хийх ажил маш их байгааг онцлон анхааруулмаар байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
8934
ЗӨВ ШҮҮ
2012.11.02