Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газартай санамж бичиг байгууллаа

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Т.Оюунчимэг АББ группийн Монгол дахь төлөөлөгчийн газрын ерөнхийлөгч Туомо Хойсниемитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй богино, дунд, урт хугацааны төслүүдэд дэвшилтэт технологийг нэвтрүүлж, үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг дээшлүүлэх, эрчим хүчний хэмнэлтийг бий болгох нөхцөлийг бүрдүүлэх юм. Түүнчлэн АББ группийн үйлдвэрүүдэд эрчим хүчний чиглэлээр мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах, инженер, техникийн мэргэжлийн зөвлөмж, туслалцаа үзүүлэх талаар санал солилцлоо.

АББ групп нь эрчим хүч, автоматжуулалтын техник технологиор дэлхийд тэргүүлэгч групп бөгөөд Швейцарт төвтэй дэлхийн 100 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг байна. Талууд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлж, хэмнэлтийг бий болгох, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх чиглэлээр харилцан ойлголцож хамтран ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд дахин илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан