Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Нийгмийн даатгалын сангаас 2026 онд зургаан их наяд төгрөгийн тэтгэвэр олгоно

УИХ-аас баталсан Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн хүрээнд Нийгмийн даатгалын байгууллага нь нийт 7.8 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлж, 6.5 их наяд төгрөгийг тэтгэвэр, тэтгэмжийн зардалд зарцуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү төлөвлөгөөний дагуу 2026 оны 05 дугаар сарын 01-ний байдлаар 523.8 мянган тэтгэвэр авагчид нийт 997.5 тэрбум төгрөгийн тэтгэврийг цаг хугацаанд нь олгожээ.

Нийгмийн даатгалын байгууллага нь 21 аймаг, 9 дүүрэг, 330 сумын хэмжээнд Нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрэн төвлөрүүлж, сар бүрийн 1-ний өдөр өндөр насны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, цэргийн тэтгэвэр зэрэг тэтгэврийн төрлийг цаг хугацаанд нь, бүрэн хэмжээнд олгох ажлыг тасралтгүй зохион байгуулж байна гэж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан