Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатар марафоны гүйлтийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт оржээ

“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлт 2026 оны тавдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдана. Энэ жилийн марафонд 46 мянга гаруй хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн жилийн оролцогчдын тооноос даруй хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна.

Оролцогчдын тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор зохион байгуулагчид гарааны аюулгүй байдал, замын ачаалал, гүйгчдийн урсгалыг зөв зохион байгуулах үүднээс төрөл тус бүрийн гарааны цагийн хуваарьт өөрчлөлт орууллаа.

Тодруулбал, бүтэн марафон буюу 42.195 км-ийн ангилал өглөөний 07:00 цагт Соёлын төв өргөөний баруун талаас гарах бол хагас марафон 21.095 км болон 10 км-ийн төрөл 08:30 цагт эхэлнэ.

Эрүүл мэндийн 5 км-ийн гүйлт 13:00 цагт МУИС-ийн урдаас гарах бөгөөд 1.5 км-ийн гэр бүлийн ангилал 15:00 цагт эхлэхээр товлогджээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ангилал болох тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй оролцогчдын 1.5 км-ийн төрөл 15:30 цагт МУИС-ийн урдаас гарах юм. Тусгай олимпын 800 метрийн төрөл 16:00 цагт Спортын төв ордны харалдаа замаас, 500 метрийн төрөл 16:10 цагт Улаанбаатар зочид буудлын харалдаа замаас тус тус гараагаа эхлүүлнэ.

Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдыг гарааны бүсэд дор хаяж 30-60 минутын өмнө ирж, энгэрийн дугаар, чип болон ангиллын мэдээллээ урьдчилан шалгахыг зөвлөж байна.

“Улаанбаатар марафон” нь нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх зорилготой олон улсын хэмжээний спортын арга хэмжээ бөгөөд жил ирэх тусам дотоод, гадаадын оролцогчдын хүрээ тэлсээр байна.

Гарааны цаг, маршрут болон зохион байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ulaanbaatar.marathon.mn сайтаас авах боломжтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан