Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Говийн бүсийн ХАА-н үйлдвэрийг шинжлэх ухааны үндэстэй хөгжүүлэх шаардлага тулгарч байна

ХХААХҮ-ийн сайдын санаачилгаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтуудыг хийж эхэлсэн. Дундговь аймагт болсон уулзалтын үеэр 1990-ээд оноос өмнө байсан говийн бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны бие даасан байгууллагыг сэргээн байгуулах боломжтой эсэхийг олон хүн асууж, санал хэлж байв. Тухайлбал, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Засаг даргын Тамгын газрын дарга Хүрлээ “Говийн бүсэд эрдэм шинжилгээний хүрээлэн байсан. Тэнд олон арван чадвартай эрдэмтэд, судлаачид ажилладаг байв. Бүсчилсэн хөгжлийн бодлого ярьж байгаа учраас энэ хүрээлэнг сэргээх боломж байна уу?” гэсэн асуулт тавьж байв. Мөн Дорноговь аймгаас уулзалтад оролцсон зарим төлөөлөгч говийн бүсийн хөрс ургамлыг шинжилдэг лаборатори хэрэгтэй байгааг дурдсан.    

Сайдыг Дундговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлага, ажилтнуудтай уулзах үеэр Дундговь аймагт байсан цөм сүргийн үржлийн төвийг сэргээн байгуулж өгөөч гэдэг хүсэлт тавьсан юм.

Салбарын сайдын хувьд Дундговь аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нартай энэ асуудлаар санал солилцжээ. Дундговь аймагт говийн бүсийн хөдөө аж ахуйн судалгаа, шинжилгээний төв байгуулах боломжтой гэдгийг аймгийн удирдлагууд илэрхийлсэн байна.

Ц.Идэрбат сайд “Говийн бүсэд ямар ургамал тариалах юм, ямар хонь үржүүлэх юм, уур амьсгалын олон жилийн дундаж ямар байна вэ, үүнтэй мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагааг хэрхэн зохицуулах юм гэх мэт бүх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөх хэрэгтэй. Дундговь аймагт байгаа эрдэм шинжилгээний байгууллагын хөрс суурийг ашиглаад говийн бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд анхаарах нь зүйтэй юм байна. Тийм шаардлага тулгарч байна” хэмээн байр суурь илэрхийлсэн юм. гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан