Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Э.Мөнгөншагай, У.Батзориг, Т.Жулдыз нар Азийн аваргын шигшээд шалгарчээ

 

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод явагдаж буй Холимог тулааны 2026 оны Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий алтан медалийн төлөө тулалдах тамирчдын нэрс тодорлоо. Эрэгтэйчүүдийн модерн -77 кг-ын жинд оролцож буй У.Батзориг Киргизстаны тамирчныг хагас шигшээд нокаутаар буулган авч аваргын төлөө өнөөдөр Казахстаны Кирилл Литвиненкотой тулалдах болно.

Мөн эмэгтэйчүүдийн модерн -69 кг-д эх орноо төлөөлж буй Т.Жулдыз Саудын Арабын тамирчныг хагас шигшээд шүүгчдийн саналаар ялж финалд зохион байгуулагч Узбекистаны Муштарыбону Омонкелдиеватай нүүр тулах юм.2024 оны Азийн аварга, 2025 оны мөнгөн медальтай ОУХМ Э.Мөнгөншагай 3 дахь удаагаа Азийн аваргын шигшээд шалгарлаа. Модерн -96 кг-ын шөвгийн дөрөвт тэрээр Казахстаны тамирчныг техникийн илт давуугаар ялсан бол одоо алтан медалийн төлөө Тажикистаны Косим Сардоровтой өрсөлдөхөөр болжээ.Модерн -65 кг-д оролцож буй СМ А.Адъяа шөвгийн наймд Киргизстаны тамирчныг ялсан ч хагас шигшээд бэртлийн улмаас Афганистаны Хамидид ялагдал хүлээж Хүрэл медаль хүртэж байна. Тэмцээний хамгийн хүнд жин буюу модерн -120 кг-д оролцсон С.Чингис Узбекистаны Махаматжоновт ялагдсанаар Хүрэл медалийн болзол хангаж байна."Ташкент 2026" Азийн аваргын шигшээ тоглолтууд Монголын цагаар 13:00 цагт эхэлнэ.Азийн нийт 30 гаруй орон оролцож буй тус тэмцээнээр энэ жилийн сүүлээр явагдах “Айчи-Нагояа 2026” Азийн XX наадам, “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын наадмын эрхийг олгохоороо онцлогтой юм. Холимог тулааны спорт нь энэ жил "Азийн Олимп" гэгддэг Азийн наадмын албан ёсны хөтөлбөрт анх удаа багтаад байгаа билээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан