Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш хөшгөө нээнэ

Монгол Улсад шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 7-ны өдрүүдэд болно. 21 дэх удаагийн тэмцээн болох гэж буйтай холбогдуулан өнөөдөр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Э.Билэгт, Боловсролын яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Монголын шатрын холбооны удирдлагууд, тэмцээний ерөнхий шүүгч Мехрдад Пахлеванзаде нар мэдээлэл хийв.Тэмцээний үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч, Азийн шатрын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Олон улсын сургуулиудын шатрын холбооны ерөнхийлөгч, Казакстан улсын шатрын холбооны ерөнхийлөгч хүрэлцэн ирж байгаа нь онцлууштай бөгөөд тэмцээний шууд дамжуулалтыг 700 сая орчим хүн үзэж сонирхоно гэж тооцоолж байна. Шатрын анхдугаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсад 1998 онд болж байсан бол отгон тэмцээний нээлтийн ёслол маргааш 14:00 цагт Баянгол зочид буудалд болох юм.Мөн дэлхийн дөрвөн удаагийн эмэгтэйчүүдийн аварга, дэлхийн эмэгтэйчүүдийн чансааг тэргүүлэх шатарчин Хоу И Фан хүрэлцэн иржээ. Тэмцээнд 28 орны нийт 248 тамирчин өрсөлдөх бөгөөд үүний 148 нь олон улсын цолтой шатарчин буй нь тэмцээний чансааг илтгэнэ. Тус тэмцээнээс Монголын баг тамирчид гурван медаль хүртсэн нь эИМ Т.Мөнхзул хүрэл (Синтай 2019), ОУМ/эИМ, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул хүрэл (Алматы 2023), эОУМ Б.Мөнгөнзул мөнгөн (Аль Айн 2025) медаль юм. Энэ тэмцээний нээлттэй ангиллын эхний таван байр, эмэгтэй ангиллын аварга шатарчин ирэх оны дэлхийн цомд оролцох эрх авах юм.

ТЭМЦЭЭНД

  •  Их мастер (GM) – 34
  •  Эмэгтэй их мастер (WGM) – 12
  •  Олон улсын мастер (IM) – 51
  •  Эмэгтэй олон улсын мастер (WIM) – 20
  •  FIDE мастер (FM) – 32
  •  Эмэгтэй FIDE мастер (WFM) – 17
  •  FIDE дэд мастер (CM) – 5
  •  Эмэгтэй FIDE дэд мастер (WCM) – 13
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан