Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ сарын 15-наас сурагчдын зуны амралт эхэлнэ Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна Хуучин гараашуудыг буулгаж, чөлөөлсөн талбайг нийтийн зориулалтаар тохижууллаа "Хөнгөлөлттэй эм"-ийн мэдээллийг хялбар авах боломжтой болжээ Сэлэнгэ аймагт барьж буй ДЦС-ын эхний блокийг наймдугаар сард системд холбохоор ажиллаж байна Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлт авах хугацаа маргааш дуусна Төмөр замын төслийн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүллээ ЧД-ийн 300 өрхөд эрчим хүчний хэмнэлттэй дулааны насос төхөөрөмж туршиж, агаар, орчны бохирдлыг бууруулахад эерэг үр дүнд хүрчээ
Дархлаажуулалтын 10 хоног үргэлжилж байна

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “Дархлаажуулалтын үндэсний товлолыг шинэчлэн батлах тухай” 472 дугаар тогтоол болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Дархлаажуулалтын ээлжит 10 хоног-ийг 2026 оны 5 дугаар сарын 25-наас 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.

Энэ жилийн дархлаажуулалтын 10 хоногийг “Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт”

уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байна.

Дархлаажуулалт нь хүүхдийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.

Товлолын вакциндаа бүрэн хамрагдсанаар хүүхэд өөрийгөө болон бусдыг халдварт өвчнөөс хамгаална.

Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ дархлаажуулалтын товлолыг өрх, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагадаа шалгуулж, хоцорсон вакцинд нь нөхөн хамруулна уу.

Дархлаажуулалтын ач холбогдол, вакцины дараах урвал, хүндрэл болон нөхөн дархлаажуулалтын талаар зөв, баталгаатай мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас аваарай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан