Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Хятадууд шинэ вакцин гаргав
Хятадын эм үйлдвэрлэлийн “Xiamen Innovax Biotech” компани дэлхийд анх удаа Е гепатитын эсрэг вакциныг худалдаанд гаргахаар болсноо албан ёсоор зарлалаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жилд 20 гаруй сая хүн Е гепатит өвчнөөр өвддөг. Хятадад газар аваад байгаа вируст гепатитын олон хэлбэрийн дотор хамгийн өргөн тархсан хувилбар нь энэ юм. Иймээс Хятадын тал энэ өвчний тархалтыг хязгаарлах талд онцгой анхаарал тавихаас өөр аргагүй болсон байна.

Шинэ вакциныг Сямэний их сургууль ба “Xiamen Innovax Biotech”-ий мэргэжилтнүүд хамтран бүтээсэн бөгөөд хоёр жилийн турш Зянсу мужийн сайн дурын 113 мянган хүн дээр туршиж үзсэний дараа ийнхүү худалдаанд гаргаж байгаа аж.

Элэгний үрэвсэл гепатит буюу манайхны хэлж заншсанаар шар өвчин нь үүсгэгчээсээ шалтгаалаад дотроо А, В, С, Е, F, G гэсэн олон янз байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан