Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
“Улаанбаатар опен-2026" тэмцээнд манай тамирчид нийт 12 медаль хүртжээ

 “Буянт-Ухаа” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилсэн тус тэмцээнд Иран, ОХУ, Энэтхэг, Япон, БНАСАУ, Киргизстан, Хятад тэргүүтэй чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн 23 орны 300 орчим тамирчин тамирчин зодоглосон.

Энэ удаагийн тэмцээнд  олимп, дэлхийн медальтнууд олноороо ирснээрээ онцлогтой байлаа. Монголын тамирчид эх орныхоо тэмцээн гурван төрлөөр хоёр алт, таван мөнгө, таван хүрэл, нийт 12 медаль хүртжээ. Тодруулбал, сонгомол бөхийн төрлөөр хоёр мөнгө, нэг хүрэл медаль авснаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан.  Сонгомлоор Энэтхэгийн баг түрүүлж, Киргиз удаалсан юм.

Харин  чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ангилалд манай баг  нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт шалгарав. Эмэгтэйчүүдэд Хойд Солонгосын баг таван алттайгаар тэргүүлсэн бол Энэтхэг улсын баг дэд байр эзэлсэн байна. Харин чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын баг тэргүүлж, Энэтхэг, Казахстаны удаалсан бол манай шигшээ дөрөвдүгээр байрт шалгарсан байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан