Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Арьс, ширийг хаягдалгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог бүрдүүлнэ

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт тавдугаар сарын 26-28, Хөвсгөл, Архангай аймагт зургаадугаар сарын 4, 5-нд “Арьс ширэн түүхий эд бэлтгэлийн төв” байгуулах зөвлөлдөх уулзалт боллоо. 

Уулзалтад аймгуудын төрийн байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, хоршоо болон малчдын төлөөлөл оролцож, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, боломжийн талаар хэлэлцлээ.

Энэ хүрээнд дулааны улиралд хаягдаж буй арьс, ширэн түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, эхний ээлжинд дээрх таван аймагт түүхий эд бэлтгэлийн төв байгуулах, стандартын шаардлага хангасан нийлүүлэлтийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр төр, хувийн хэвшил, орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах талаар санал солилцов.

Тус уулзалтад Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, MON IREEDUI CO.,LTD, Булигаар ХК, Их Эргэлт, “Дархан Нэхий Арьс Шир” ХХК болон аймгийн Татварын газар, Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Хөдөө аж ахуйн газрын төлөөлөл оролцсон юм.

Түүнчлэн “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-иас түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, арьс, ширийг биржийн арилжаанд татан оролцуулах, биржийн төлөөлөгчдийг сонгогдсон 5 аймагт ажиллуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Хөдөө аж ахуйн бирж ТӨХХК-иас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан