Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Салбарын хөгжлийг дэмжих төслүүдийн хэрэгжилтэд анхаарч, үр дүнг нэмэгдүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат салбарын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагуудтай уулзан, хэрэгжиж буй төслүүдийн хэрэгжилт, ач холбогдол, үр дүнгийн талаар санал солилцлоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт өнөөдрийн байдлаар дөрвөн төсөл хэрэгжиж байна.

Үүнээс Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслийн үр дүнг хэлэлцэж байгаа бол “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил”, “Цахим хоршоо”, “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төсөл тус тус үргэлжлэн хэрэгжиж байна. Мөн Эдийн засаг, хөгжлийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг Европын хөрөнгө оруулалтын банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр 2033 он хүртэл 10 жилийн хугацаанд хэрэгжүүлж байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тулгамдсан асуудлыг шийдэх, мал аж ахуй, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, чадавхижуулах зорилготой эдгээр төслийг “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атар IV” аян зэрэг төсөл, хөтөлбөрүүдтэй уялдуулан үр дүнтэй хэрэгжүүлэхийг сайд Ц.Идэрбат чиглэл болголоо. Тэрбээр төсөл бүр салбарын хөгжилд бодит үр дүн авчрах ёстойг чухалчилж, үр дүнд анхаарна гэдгээ мөн үеэр онцлов.

Мөн ХХААХҮЯ-наас өнгөрсөн тавдугаар сард зохион байгуулсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт, зөвлөгөөний үеэр гарсан оновчтой саналуудыг эдгээр төслийн хэрэгжилт, үйл ажиллагаанд тодорхой хэмжээгээр тусгаж, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарах талаар санал солилцов гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан