Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай
Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв
Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Зургадугаар сарын 5-аас цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмж тооцно
Албаны эх сурвалжийн мэдээлснээр, цахилгаан болон дулааны үнийг хэрэглэгчдэд ирэх ачааллыг аль болох бага байхаар тооцож, үе шаттай нэмэхээр шийдвэрлэсэн байна. Энэ хүрээнд эхний ээлжид үнэ тарифыг таван хувиар нэмэхээр болжээ.Шинэ тарифыг зургаадугаар сарын 5-ны өдрөөс мөрдөж, хэрэглэгчдийн төлбөрийг шинэ үнээр тооцох юм.Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа мэдээлэхдээ, иргэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ зохицуулж, хэмнэх боломжтой байдаг бол дулааны төлбөрийг орон сууц, объектын талбайн хэмжээгээр тооцож байгааг онцолсон байна. Иймээс хэрэглэгч дулаанаа өөрөө тохируулах, хэрэглээгээ бууруулснаар төлбөрөө хэмнэх боломж одоогоор бүрдээгүй байгааг дурдав.Тиймээс цаашид дулааны тоолуурыг бүх шатанд нэвтрүүлэх төслийг бэлтгэж, энэ оны гуравдугаар улиралд багтаан хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Мөн шинээр баригдах барилгуудад дулааны тоолуур суурилуулсан байх шаардлагыг барилгын норм, дүрэмд тусгах үүрэг өгсөн байна.Ингэснээр Монгол Улс дулаан, эрчим хүчийг хэрэглэсэн хэмжээгээр нь тооцдог тогтолцоонд үе шаттай шилжиж, хэрэглэгчдэд хэмнэлт хийх боломж бүрдүүлэхээр зорьж байгаа аж.Мөн үнэ тарифыг зах зээлийн зарчимд нийцүүлэн зохистой хэмжээнд зохицуулахыг Эрчим хүчний зохицуулах хороонд даалгасан байна.

0 Сэтгэгдэл























