Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
ДЭЛХИЙН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДИЙН 82 ДАХЬ УДААГИЙНДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Олон улсын агаарын тээврийн холбоо (IATA) -ны 82 дахь жилийн бүх гишүүдийн хурал (AGM) болон Дэлхийн агаарын тээврийн дээд хэмжээний чуулга уулзалт (WATS) Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохион байгуулагдлаа.

Дэлхийн агаарын тээврийн салбарын 1500 гаруй удирдах албан тушаалтан, бодлого боловсруулагчид оролцсон IATA-ны Захирлуудын зөвлөлийн ээлжит дээд хэмжээний чуулга уулзалт, хуралд Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн оролцож, Агаарын тээврийн холбооны 2026 оны зорилт, чиглэл, цаашдын үйл ажиллагааны төлөвлөгөөг батлалцаж, мөн санхүүгийн тайлан, төлөвлөгөөнд санал өгч ажиллав.

Түүнчлэн Захирлуудын зөвлөлийн хурлын үеэр Олон улсын Агаарын тээврийн холбооны дарга Уилли Уолшийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийн хүрээнд өнгөрсөн хугацааны ажлын тайлантай танилцаж, мөн Холбооны даргад шинээр нэр дэвшигчийн сонгуулийн үйл ажиллагаанд оролцон санал солилцсоны зэрэгцээ 2027 оны ИАТА-ны салбар хуралдаанууд болон ээлжит их хурлын зохион байгуулагч компанийг батламжлан саналаа өгсөн байна.

Энэ удаагийн хурал, дээд хэмжээний уулзалтаар агаарын тээврийн салбарын эдийн засаг, салбарт тулгамдаж байгаа өнөөгийн тулгамдаж байгаа асуудал, тогтвортой хөгжил, нисэхийн аюулгүй байдал, олон улсын зохицуулалтын цаашдын асуудлыг хэлэлцжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан