Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

COP17: Гэр хорооллын 10 мянга гаруй өрхийг цэвэр халаалтын шийдэлд шилжүүлэх боломжийг хэлэлцэнэ COP17: Цэнхэр бүсэд эмнэлгийн тусламж үйлчилгээний гурван цэг ажиллаж байна Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгох шийдвэр гаргалаа Зам, тээврийн салбарыхан COP17 бага хуралд оролцогч, төлөөлөгчид нэгдсэн, найдвартай, тасралтгүй тээврийн үйлчилгээгээр ханган ажиллаж байна Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна “COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх "Ногоон өртөө" ашиглалтад орлоо COP17 олон улсын хамтын ажиллагаа, туршлага, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бодит шийдэл хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой Сүхбаатар боомтоор 28,869 тонн АИ-92 автобензин орж ирлээ Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаачид чуулж байна COP17: “Хотын дарга нарын чуулга уулзалт” болно
Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын өсвөрийн сурын харваа өчигдөр буюу  2026 оны долоодугаар сарын 5-ны өдөр эхэлсэн.  Энэ жилийн өсвөрийн сурын харваанд төлөвлөснөөс олон буюу 420 гаруй харваач бүртгүүлсэн тул тэмцээнийг нэг өдрийн өмнө эхлүүллээ.Нээлтийн ажиллагаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Сурын салбар хорооны дарга, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр оролцлоо.Тэрбээр энэ үеэр "Сүүлийн жилүүдэд хүүхэд, залуучуудын дунд үндэсний сурын харваагаар хичээллэх сонирхол нэмэгдэж, өсвөрийн харваачдын тоо жилээс жилд өсөж байна. Өнөөдөр сурын талбайд цуурайтаж буй хүүхэд, өсвөрийн харваачдын уухайн дуу нь үндэсний сурын харвааны өв уламжлал үргэлжилж, залгамж хойч үедээ өвлөгдөж буйн илэрхийлэл юм. Цаашид хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлж, үндэсний сурын харвааг хөгжүүлэхэд анхаарч ажиллах болно" хэмээлээ.Өсвөрийн сурын харваанд Монгол Улсын 21 аймаг, нийслэлээс ирсэн 420 гаруй харваач оролцож байна.

Үндэсний их баяр наадмын сурын харваа дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.

  • Долдугаар сарын 5–6-нд Өсвөрийн сурын харваа
  • Долдугаар сарын 7-нд Урианхай сурын харваа
  • Долдугаар сарын 8-нд Буриад сурын харваа
  • Долдугаар сарын 9–12-нд Үндэсний их сурын харваа

Энэ жилийн Үндэсний их баяр наадмын сурын харваанд нийт 1700 орчим харваач оролцохоор бүртгүүлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан