Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Үндэсний их сурын харвааны эмэгтэй төрөлд спортын мастер С.Тогоохүү тэргүүн байр эзэллээ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадамд цэц мэргэнээ сорьсон Үндэсний сурын харвааны шилдэг харваачдадаа цол тэмдгийг нь гардууллаа.

ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ

ЭМЭГТЭЙ ТӨРӨЛД:

  1. Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер С.Тогоохүү ТЭРГҮҮН байр
  2. Баян-Өлгий аймаг Алтанцөгц сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Лувсанцэрэнгийн Мөнхзул ДЭД байр
  3. Дундговь аймаг Дэлгэрцогт сумын уугуул, аймгийн гарамгай харваач, спортын мастер Н.Базаррагчаа ГУРАВДУГААР байр
  4. Дорноговь аймаг Сайншанд сумын уугуул, Монгол Улсын Онч харваач Э.Биндэръяа ДӨРӨВДҮГЭЭР байр
  5. Сүхбаатар аймаг Асгат сумын уугуул, Монгол Улсын гарамгай харваач Б.Аззаяа ТАВДУГААР байр

ҮНДЭСНИЙ ИХ СУРЫН ХАРВААНЫ

ЭРЭГТЭЙ ТӨРӨЛД:

  1. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, Монгол Улсын мэргэн Хасагийн Болдбаатар ТЭРГҮҮН байр
  2. Завхан аймгийн Яруу сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Т.Эрболд ДЭД байр
  3. Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Говь-Алтай аймгийн Хантайшир зурхайн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Э.Золбадрах ГУРАВДУГААР байр
  4. Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, аймгийн мэргэн, спортын мастер Б.Мөнхзориг ДӨРӨВДҮГЭЭР байр
  5. Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Монгол Улсын онч Б.Хатансайхан ТАВДУГААР байр тус тус эзэллээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан