Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Обамагийн үнэнч дэмжигч Бионсегийн гоёл
Дуучин Бионсе Барак Обамагийн үнэнч дэмжигч гэдгийг бид мэднэ. 2008 оны сонгуулийн дараа Б.Обамагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр түүнд зориулан нулимстай дуулж байсан тэрээр энэ удаа ч Ерөнхийлөгчөө дэмжиж буй. Бионсе өнгөрсөн амралтын өдөр нөхөртэйгөө хооллохоор гадагш гарахдаа Обама гэсэн бичиг бүхий ээмгээр гоёсон байв. АНУ-ын төдийгүй дэлхийн улс төрийн хамгийн чухал үйл явдлуудын нэг болох Ерөнхийлөгчийн сонгуулийг тохиолдуулан нэр дэвшигчдийн нэр, зургийг агуулсан янз бүрийн бүтээгдэхүүн худалдаанд гарч буйн нэг нь энэ ээмэг юм. Б.Обамагийн зурагтай цамц, гар утасны гэр, маскаас эхлээд эмэгтэйчүүдийн гоёлд хүртэл сонгуулийн сурталчилгаа ийн шингэжээ. Ерөнхийлөгчийн нэрийн эхний үсэг О-г илэрхийлсэн дугуй дотор “bama” гэсэн төгсгөлийг нь үсгээр бичсэн энэ ээмэг 32 ам.долларын үнэтэй гэнэ. Бионсегийн энэ ээмгийг зүүсэн зураг интернэтээр тарсны дараа худалдан авах гэсэн захиалга огцом нэмэгдэж, ээмэгны загварыг зохион бүтээсэн Пуэрто-Рикагийн үнэт эдлэлийн дизайнер Эрика Пена мянга гаруй захиалгад дарагджээ.

Энхбаяр гэсэн нь дээргүй юу
элбэгдоржийн ээмэг хийлгэнэ ээ

0 Сэтгэгдэл
2012.11.03
2012.11.03