Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баасанхүү “Ара опен 2026” тэмцээнд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо

Монгол Улсын Гавьяат тамирчин, Олимпын мөнгөн медальт, Дэлхийн аварга Бавуудоржийн Баасанхүү Архангай аймагт зохион байгуулагдаж буй “АРА ОПЕН-2026” насанд хүрэгчдийн нээлттэй тэмцээнд түрүүллээ.Парисын олимпоос хойш хэсэг хугацаанд завсарлага аваад байсан тэрбээр өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдсан “Улаанбаатарын Их Дуулга” тэмцээнд зодоглож, медальгүй үлдсэн.Харин энэ удаагийн “АРА ОПЕН 2026” тэмцээнд бэлтгэл сургуулилалт, бэлтгэлийн формоо ханган ирж, өрсөлдөгчдөө дараалан ялсаар алтан медалийн эзэн боллоо. Баасанхүү аваргадаа халуун баяр хүргэж, дараа дараагийн тэмцээнд нь өндөр амжилт хүсэн ерөөе гэж Монголын Жүдо бөхийн Холбооноос мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан