Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Орон нутгийн Биеийн тамир, спортын газруудад шинэ микро автобус өглөө

“Монголын үндэсний спортын зуны VIII наадам”-ын нээлтийн ажиллагааны үеэр орон нутгийн Биеийн тамир, спортын газруудын автопаркийг шинэчлэх хүрээнд найман аймагт шинэ микро автобус гардуулан өглөө.Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Япон Улсын “Nissan” компанийн үйлдвэрлэсэн 16 хүний суудалтай “Nissan Caravan NV350” загварын микро автобусны түлхүүрийг Архангай, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын удирдлагуудад гардууллаа.Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, нийслэлийн гурван дүүргийн Биеийн тамир, спортын байгууллагад дунд оврын автобусыг үе шаттайгаар нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжийн автомашиныг ийнхүү найман аймагт хуваарилан олгож байна.Сүүлийн жилүүдэд багийн спорт эрчимтэй хөгжиж, хүүхэд, залуус багаараа тэмцээн, наадамд оролцох нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор тамирчдын аюулгүй, найдвартай тээвэрлэлт, хүүхэд хамгааллын шаардлагыг хангах асуудал улам чухлаар тавигдах болсон.Орон нутгийн Биеийн тамир, спортын газруудын автопаркийг шинэчилснээр тамирчдыг бэлтгэл сургуулилалт, дотоод, гадаадын тэмцээн, наадамд аюулгүй, тав тухтай зорчуулах, оролцооны хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн спортын хөгжлийг дэмжих нөхцөл бүрдэх юм.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам төслийн дараагийн шатны автомашинуудыг бусад аймаг, дүүрэгт 2026 оны 8-р сарын сүүлчээр хүлээлгэн өгөхөөр төлөвлөж байна гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан