Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Эрүүл мэндийн байгууллагууд газраа тоолно
Эрүүл мэндийн яамнаас харьяа төв эмнэлэг болон нийслэлийн төвийн зургаан дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын эзэмшиж буй газрын тооллогын судалгаа хийж эхэлжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын эзэмшлийн газрын баталгаажилтыг мөрдөхгүй байгаагаас барилга барих зөвшөөрөл олгодог, түргэн тусламжийн автомашин нэвтрэх замыг хаасан, авто зогсоол байхгүй зэрэг зөрчил үүсч хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг тухайд нь хүргэж чадахгүй байгаа. Нөхцөл байдал хүнд байгаа тул газрын зөрчил, маргаан болон эмнэлгийн тусламж үйлчилгээг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх саналыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ сарын 29-ны өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүллээ. Тооллогын нэгдсэн дүнг ирэх сарын 2-ны дотор ЭМЯ авч хэлэлцээд, цаашид зөрчил, дутагдлыг арилгах чиглэлээр тодорхой саналыг уг байнгын хороонд дахин хүргүүлэх юм байна.
Б.Мягмар
0 Сэтгэгдэл
























