Ирэх сарын 18-наас ХАЛУУН УС хязгаарлах байршлууд
Манай улсын статистикийн систем мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдлаар дэлхийд 11, Зүүн Азид 2-т оржээ
Түлш, шатахууны үнэ өсөхгүй
“Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төсөл” эхэллээ
Хилийн боомтуудын тавдугаар сард ажиллах цагийн хуваарь
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хэлтсүүд нийслэлийн 9 дүүрэг, нэг цэгийн төвүүдэд шилжиж ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Махны экспорт 85 мянган тоннд хүрчээ
ГЕГ:Эрэлч нохдыг хар тамхи, зохион байгуулалттай гэмт хэрэг илрүүлэх чиглэлээр сургажээ
288 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА
Нисэх чиглэлийн шуурхай автобусны тасалбарыг 5000 төгрөгөөр тогтоож магадгүй
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгээс нийтийн тээврийн үйлчилгээний талаар тодрууллаа.
-Төрийн албан хаагчид нийтийн тээврээр зорчих болсонтой холбогдуулан автобус баазуудын дунд уралдаан зарлаж байхаар болсон. Гэтэл энэхүү арга хэмжээг огт байх шаардлагагүй талаар НИТХ-ын хуралдаанаар яригдсан. Энэ хэрхэн шийдэгдсэн бол?
-НИТХ-ын төлөөлөгчид автобус баазуудын дунд цаашид уралдаан зарлах шаардлагагүй гэж үзсэн. Он дуустал хоёр сарын мөнгө болох 150 сая төгрөгийг үлдээгээд төсвийн тодотголоор оруулсан 298 саяыг нь хасах шийдвэр гаргасан.
-Уралдаан зарлачихаар автобус баазууд өрсөлдөөд, үйлчилгээ нь сайжирч байсан юм биш үү?
-Харин тийм л дээ. Гэхдээ НИТХ-ын хурлаар төлөөлөгчдийн дийлэнхи нь шаардлагагүй гэчихлээ.
-Тэргүүлэгчдийн хурлаар нийтийн тээврийн үйлчилгээнд шуурхай автобус явуулах талаар та санал хүсэлтээ хэлж байсан. Үүнийг хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой вэ?
-НИТХ-ын хуралдаанаар дэмжээд тогтоол гарсан. Бидний зүгээс ч удахгүй хэрэгжүүлэх гээд урьдчилсан судалгаа хийж зохих арга хэмжээ авч байна. Хамгийн гол нь, өнөөгийн нийтийн тээвэрт зорчиж байгаа ердийн автобуснуудтай адилхан байхгүй шүү дээ. Тийм учраас яг энэхүү нөхцөл шаардлагад таарсан автобус оруулж ирэхэд нэлээд хүндрэлтэй байна. Зорчигчдын тав тухыг хангасан ачаа тээш тусдаа хийчихдэг байх гээд олон давуу тал байх ёстой.
-Чиглэлийн хувьд?
-Өнөөдрийн хувьд нийслэлийн босоо болон хэвтээ тэнхлэгийн чиглэлд шуурхай автобус явуулахаар ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, Таван шар-Офицеруудын ордон, Нисэх, Сонсголонгийн чиглэлд гэх юм уу даа.
-Урьдчилсан байдлаар үнийн хувьд хэр байх бол?
-Үнийн хувьд янз бүрээр тооцоо судалгаа хийж байна. Бидний судалгаагаар нисэх чиглэлийн шуурхай автобусны тасалбар 5000 орчим төгрөг байх жишээтэй.
-Нисэхийн чиглэлийн нийтийн тээврийн автобус 400 төгрөг байгаа. 5000 болчихоор арай өндөр юм биш үү?
-Шуурхай автобусны гол утга нь хоёр эцсийн цэг хооронд зогсолтгүй явах шүү дээ. Ямар ч гэсэн зорчигчдод тав тухтай аятай үйлчлээд эхлэхээр энэ үйл ажиллагаа маань жигдрэх биз ээ. Хамгийн гол нь, бид иргэдийн санал хүсэлтэд тулгуурлаж судалгаанд үндэслээд үүнийг хийх гэж байна шүү дээ.
Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга П.Наранцэцэгээс нийтийн тээврийн үйлчилгээний талаар тодрууллаа. -Төрийн албан хаагчид нийтийн тээврээр зорчих болсонтой холбогдуулан автобус баазуудын дунд уралдаан зарлаж байхаар болсон. Гэтэл энэхүү арга хэмжээг огт байх шаардлагагүй талаар НИТХ-ын хуралдаанаар яригдсан. Энэ хэрхэн шийдэгдсэн бол?
-НИТХ-ын төлөөлөгчид автобус баазуудын дунд цаашид уралдаан зарлах шаардлагагүй гэж үзсэн. Он дуустал хоёр сарын мөнгө болох 150 сая төгрөгийг үлдээгээд төсвийн тодотголоор оруулсан 298 саяыг нь хасах шийдвэр гаргасан.
-Уралдаан зарлачихаар автобус баазууд өрсөлдөөд, үйлчилгээ нь сайжирч байсан юм биш үү?
-Харин тийм л дээ. Гэхдээ НИТХ-ын хурлаар төлөөлөгчдийн дийлэнхи нь шаардлагагүй гэчихлээ.
-Тэргүүлэгчдийн хурлаар нийтийн тээврийн үйлчилгээнд шуурхай автобус явуулах талаар та санал хүсэлтээ хэлж байсан. Үүнийг хэзээнээс хэрэгжүүлэх боломжтой вэ?
-НИТХ-ын хуралдаанаар дэмжээд тогтоол гарсан. Бидний зүгээс ч удахгүй хэрэгжүүлэх гээд урьдчилсан судалгаа хийж зохих арга хэмжээ авч байна. Хамгийн гол нь, өнөөгийн нийтийн тээвэрт зорчиж байгаа ердийн автобуснуудтай адилхан байхгүй шүү дээ. Тийм учраас яг энэхүү нөхцөл шаардлагад таарсан автобус оруулж ирэхэд нэлээд хүндрэлтэй байна. Зорчигчдын тав тухыг хангасан ачаа тээш тусдаа хийчихдэг байх гээд олон давуу тал байх ёстой.
-Чиглэлийн хувьд?
-Өнөөдрийн хувьд нийслэлийн босоо болон хэвтээ тэнхлэгийн чиглэлд шуурхай автобус явуулахаар ярьж байгаа. Өөрөөр хэлбэл, Таван шар-Офицеруудын ордон, Нисэх, Сонсголонгийн чиглэлд гэх юм уу даа.
-Урьдчилсан байдлаар үнийн хувьд хэр байх бол?
-Үнийн хувьд янз бүрээр тооцоо судалгаа хийж байна. Бидний судалгаагаар нисэх чиглэлийн шуурхай автобусны тасалбар 5000 орчим төгрөг байх жишээтэй.
-Нисэхийн чиглэлийн нийтийн тээврийн автобус 400 төгрөг байгаа. 5000 болчихоор арай өндөр юм биш үү?
-Шуурхай автобусны гол утга нь хоёр эцсийн цэг хооронд зогсолтгүй явах шүү дээ. Ямар ч гэсэн зорчигчдод тав тухтай аятай үйлчлээд эхлэхээр энэ үйл ажиллагаа маань жигдрэх биз ээ. Хамгийн гол нь, бид иргэдийн санал хүсэлтэд тулгуурлаж судалгаанд үндэслээд үүнийг хийх гэж байна шүү дээ.
У.Бадам
0 Сэтгэгдэл
























