Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Тариаланчдад олгох урамшууллыг 100 мянгаар нэмжээ
Дотоодын үйлдвэрлэлийг импортын бүтээгдэхүүнээс хамгаалах, тариаланчдын тарьж ургуулсан буудайн борлуулалтыг дэмжих, гурилын үнэ, хангамжийг хэвийн байлгах зорилгоор ҮХААЯ, гурил үйлдвэрлэгчид “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үзсэг зурлаа. Санамж бичигт дурдсанаар гурилын үйлдвэрүүд стандартын шаардлага хангасан нэг тонн улаан буудайг тариаланчдаас 280 мянган төгрөгөөс бууруулахгүйгээр худалдан авна. Тэгэхдээ нэгдүгээр зэргийн гурилын бөөний үнийг 550 төгрөгөөс хэтрүүлэхгүй байлган урт хугацааны туршид үнийг нь тогтвортой барих талаар тусгажээ. Дашрамд, 2010-2011 онд  улаан буудайг  350 мянган төгрөгөөр худалдан авч байсан ба дээрх санамж бичигт зааснаар 280 мянгаар бууруулахаар үнийн зөрүүгээс тариаланчид хохирох эрсдэл бий гэнэ. Тиймээс уг эрсдэлийг нь тооцож Засгийн газрын 77 дугаар тогтоолоор мөнгөн урамшууллын хэмжээг нь 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн аж. Түүнчлэн гурилын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгө дутагдалтай байдаг тул буудай худалдан авах аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан үнийн дүнгийн 30 хувийг өөрсдийн эх үүсвэрээр, үлдэх 70 хувийг нь төрөөс зохицуулалт хийх замаар шийдвэрлэх дэд хөтөлбөр батлан Монголбанктай хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Харин тариалангийн бүс нутгуудад буудайн борлуулалт болон 2013 оны тариалалтад шаардагдах 47.2 мянган тонн үрийг цэвэрлэж дугаарлан, жишигт тэнцүүлэх ажил өрнөж буй. Өнөөгийн байдлаар шинэ ургацаас нийтдээ 165.8 мянган тонн буудай ТЭДС болон гурилын үйлдвэрүүдэд борлуулж байгаа гэнэ. Ургац хураалтын урьдчилсан дүнгээр буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны 52 хувийг дотоодын ургацаар хангана гэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан