Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Улсын дугаар гурван оронтой тоонд шилжихгүй
Энэ оны сүүлчээр буюу арванхоёрдугаар сараас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг гурван оронтой тоотой болгох талаар яригдах боллоо. Энэ талаар Замын цагдаагийн газрын хошууч Б.Сүхбатаас тодрууллаа.
-Арванхоёрдугаар сараас эхлэн автомашины дугаар гурван оронтой тоонд шилжинэ гэж ярих юм. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Одоогоор манай Замын цагдаагийн газарт энэ талаар яригдсан юм алга.
-Гэхдээ өнгөрсөн жил энэ талаар судалгаа хийсэн байх аа?
-Авто тээврийн газраас тээврийн хэрэгс­лийн улсын дугаарыг гурван оронтой болго­х судалгаа хийсэн. Тухайн үед Зам тээ­вэр, барилга хот байгуулалтын яам, Хууль зүй дотоод хэргийн сайд зөвшөөрч тушаал гаргавал энэ оны сүүлчээр гурван оронтой тоотой болгох ажил эхлүүлэхээр яригдаж байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар энэ талаар ямар нэгэн ажил эхлүүлэх талаар санал өгсөн юм алга.
-Улсын дугаарын дөрвөн оронтой тооны нөөц хэр байгаа бол?

-Энэ талаархи мэдээллийг харьяа яамнаас асуусан нь дээр байх. Гэхдээ юутай ч дуусаад юм уу гурван оронтой тоонд шилжих дээрээ тулаагүй л болов уу.
-Жолооны үнэмлэх хэзээнээс хэвлэгдэж эхлэх вэ?
-Арваннэгдүгээр сараас эхлэн хэвлэгд­чихнэ. Хүлээгдэж буй жолооны үнэмлэхүүдийг богино хугацаанд хэвлэх хүчин чадалтай тоног төхөөрөмж суурилуулсан байгаа.
У.Бадам
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан